Хөлөнбуйр нь ойролцоогоор 45 мянган км урт гол мөрөн, 2600 км² талбай нууруудтай бөгөөд Өвөр Монголын гадаргын усны нөөцийн 73 хувийг агуулж, Хятадын чухал экологийн аюулгүй байдлын хамгаалалтын орон болдог. Орон нутагт хот, хошуу, сум, тосгон дөрвөн түвшний гол‑нуур хариуцагчийн тогтолцоог бүрэн хэрэгжүүлж, «гол‑нуур хариуцагч + ой‑бэлчээрийн хариуцагч + прокурор + цагдаа + аж ахуйн нэгжийн гол‑нуур хариуцагч» гэсэн таван талын хамтран ажиллах механизмыг шинээр бий болгов. Хянган аймаг, Хэйлунжян мужтай хамтран орон нутгуудыг дамнасан гол мөрний хамтын удирдлагын систем байгуулж, бүс нутаг, салбар хоорондын удирдлагын хуваагдмал асуудлыг шийдвэрлэж байна. Бүх хотын хэмжээнд гол‑нуурын «дөрвөн эмх замбараагүй байдлыг цэвэрлэх» тусгай ажлыг үргэлжлүүлж, нийтдээ 630 мянган тонн гаруй гол‑нуурын хог хаягдлыг цэвэрлэж, голын эрэг дээрх хууль бус барилга байгууламжийн 13 мянган хавтгай дөрвөлжин метрийг нураав. Голын сувгийг анхаарч, усны урсгал тасарсан хэсгүүдийг цэвэрлэн, гол‑нуурын экологийн эхийг бүрэн сэргээв. Хиймэл дагуулын алсын мэдрэгч, нисгэгчгүй онгоц, видео хяналтын камер бүхий ухаалаг хяналтын платформыг байгуулж, хөдөө хээрийн усны бүс хэсгийг бүрэн хэмжээнд хянаж шалгах боломжтой болгов. Үүний зэрэгцээ иргэдийн гол‑нуур хамгаалагч, сурагчдын гол усаа хамгаалах баг зэрэг сайн дурын багуудыг байгуулав. 2024 онд 9 «аз жаргалтай гол‑нуур»‑ыг байгуулж, тоо хэмжээгээр Өвөр Монголд тэргүүлж, иргэдэд охь байгалийн гол усны хажууд амьдрах амгалан таатай орчин тойронг бүтээж бэлэглэв.
Арван жилийн турш тууштай ажилласны үр дүнд хотын хэмжээнд улсын хяналтын цэгүүдийн усны чанар сайн байх харьцаа 80 хувьд хүрч, голын цутгалан хэсгийн усны чанар сайн байх харьцаа 100% хувьд хүрсэн байна. Улсын хэмжээнд ус‑экологийн соёлын бүтээн байгуулалтын туршилт хот хэмээн шалгарсан. Хөрс ус хамгаалах, ухаалаг гол‑нуур удирдлага, орон нутгуудын дамнасан хамтын удирдлага зэрэг олон ажлууд Өвөр Монголын хэмжээнд тэргүүлж байна.
Цаашид Хөлөнбуйр нь бүс нутгуудын усны менежментийн системийг гүнзгийрүүлж, экологийн сэргээн босголт болон «аз жаргалтай гол‑нуур»‑ын бүтээн байгуулалтыг тогтмол явуулна. Сайн чанарын ус‑экологийн орчныг түшиглэн бүс нутгийн өндөр чанартай хөгжлийг дэмжиж, экологийн аюулгүй байдлын хамгаалалтыг бэхжүүлхэд хүч түрэн орно.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN