Дөрөө жийж урагшилсан “ Шинэхэн хундагат ” хөл бөмбөгийн тэмцээний дөчин жилийн аян

2026 оны 7-р сарын 30 өдөр

Хур бороо тэгширч, нов ногоон өнгө тал нутгийг бүрхсэн дэлгэр зун хурсан олноо баясгасан баяр наадам нутгийн зон олны сэтгэлийг хөглөнө. Ар араасаа ээлжлэх он жилүүдийг ид хөгтэй туулан өнгөрүүлж, “малчин  түмнийхээ дунд дэлхийн хундагат тэмцээн” хэмээх алдартай, Шинэхэн нутгийн үе үеийн хөл бөмбөгт дур бахтай, ур мэргэжлээ бадруулах сайхан тавцан болсон “Шинэхэн хундагат” хөл бөмбөгийн тэмцээн нь энэ жил дөчин жилийн ойгоо угтаж байгаа билээ.
7-р сарын 28-ны өдөр “Аялгуут жуулчлал Өвөр Монгол•тал нутгийн баатарчуудын цуглаан”-ны “Шинэхэн хундагат ” хөл бөмбөгийн тэмцний дөчин жилийн ойгоо бэлэглэх арга хэмжээ Эвэнки үндэстний өөртөө засах хошууны Шинэхэн баруун сумны сумын төвийн өмнөх хөл бөмбөгийн талбайд утга төгөлдөр эхэлж, нутгийн зон олныхоо сэтгэлийн хөгийг хөглөж өгөв.
Тус удааны арга хэмжээ 7-р сарын 28--8-р сарын 2-ны өдөр болтол 6 өдөр зохион байгуулагдахаар болж, бүх насны хөл бөмбөгт дур бахтай хүмүүсийг багтаасан, малчид болон сурагчдаар гололсон Шинэхэн зүүн сум болон Шинэхэн баруун сумын 12 гацааны нийт 300 шахам хөл бөмбөгчид тэмуээнд оролцож, баг хуваан шигших дүрмээр 26 удаа тоглохоор тохируулж, Имин голынхоо дэнжин дээрх ногоон зүлэгт талбай дээр эх байгалийнхаа энгэрт тэмцээнээ хийхээр болсон.
Тус удаагийн үйл ажиллагаа нь “Шинэхэн” хундагат хөл бөмбөгийн дөчин жилийн турших мэрийлт, залгамжлалд хүндэтгэл дэвшүүлж байх бөгөөд нутаг усныхаа олон түмний спорт, соёлын амьдралыг баялагжуулан, өөдлөн урагшлаа залуучууд багачуудын хөл бөмбөгийн урам бахыг хөгжөөж , “ биеийн тамир + үндэстний соёл ”-г уусалцуулан хөгжүүлэхэд хүчин нэмэрлэж, тал нутгийн хөл бөмбөгийн нэрт төлөөлөл болжээ.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 11
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313