Өвөр Монголд дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай онгоцны буудал байгуулагджээ

2026 оны 7-р сарын 28 өдөр

Дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай онгоцны буудлын технологийн үр дүнг танилцуулах хурал долдугаар сарын 25-нд Өвөр Монголын Ордос хотод болов. Ордос хотын Эзэн Хороо олон улсын нисэх онгоцны буудлын нийт нүүрстөрөгчийн ялгаралт “нүүрстөрөгчийн ялгаралтгүй онгоцны буудал”-ын стандартад хүрснээр дэлхийн анхны нүүрстөрөгч ялгаруулахгүй зэрэглэлийн нисэх онгоцны буудал болсон байна.
Өдгөө тус нисэх онгоцны буудлын эрчим хүчний хэрэглээний 90 гаруй хувийг цэвэр эрчим хүч бүрдүүлж, жилд салхи, нарны эх үүсвэрээс үйлдвэрлэсэн 21 сая гаруй квт.ц цахилгаан хэрэглэж байна. Мөн халаалт, хөргөлтийн системийн жилийн эрчим хүчний хэрэглээг 60 хувиар, ашиглалтын зардлыг 50 хувиар бууруулж, жил бүр 2.6 сая шоо метр байгалийн хий хэмнэдэг болжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313