Шинэ барга зүүн хошууны тал нутгийн наадам 7-р сарын 24-26 болно. Хол ойрын наадамчин түмэн, дөрвөн зүг найман зовхисын гийчин зочдоо хүндэтгэн урьж байна.
Наадамд хүчит бөх барилдуулж, хурдан морь уралдуулан, эрхий мэргэн харваачдаа шалгаруулна.
Эхлэх ёслолд нүүдэлчин соёлыг сонирхуулж, яруу уянгалаг барга уртын дууны шуранхайг сонордуулна. Бас Ганжуур цуглаан худалдааны төвд тал нутгийн амтыг мэдрүүлж, өвөрмөц онцлогтой гар урлалын бүтээлүүдийг худалдан авч болно. Шинэ барга зүүн хошууны Биет бус соёлын өвийг танилцуулж, үндэстэн ястаны хувцас заслаар гоёож фото зургаа татуулж дурсгал үлдээцгээгээрэй. Үдэшийн түүдэг галын үдэшлэгт урьж байна.
Шинэ барга зүүн хошуунд бас Ногооннуурын үзэмжийн газарт, “барга монгол аймаг” жуулчлалын баазаар аялж зугаалан, Өвдөг боомтын Хятад Монголын хил хязгаарын өнгө үзэмжийг ойроос сонирхож болно.
Хүчит бөхийн дэвэлт, хурдан хүлгийн тоосонд хийморио сэргээж сайхан наадаарай хэмээн наадамчин түмнийгээ хүндэтгэн урьж байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN