“ХЭРЛЭН” СЭТГҮҮЛ ХОЁР ОРНЫ СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ТҮҮХ ЮМ

2026 оны 7-р сарын 20 өдөр

“Дорнод” зон сэтгүүлийн редакци “Хэрлэн” сэтгүүлийг хэвлэн гаргаад 12 жил болж байна. “Хэрлэн” сэтгүүл өнгө үзэмж сайтай, уншихад сонирхолтой байдгаараа манай уншигчдын сэтгэлийг татдаг. Монголчууд үндэс угсаа нэг Өвөрмонголчуудынхаа хэрхэн аж төрж байгаа ахуй соёлоос суралцах зүйл их бий. Тиймдээ ч Хэрлэн сэтгүүлийн хуудас бүхэн унших юмтай, өгөөжтэй. Түүнчлэн “Хэрлэн” сэтгүүл нь өв соёлыг хойч үедээ уламжилж, он цагийн онцлох үйл явдлыг түүхэнд үлдээх чухал үүрэг гүйцэтгэдэг гэж боддог. Мөн өөрийн хүч хөдөлмөрөөрөө амьдралаа босгон, бусдыг сайн сайхан амьдралд хөтөлж буй энгийн амьдрал дээрх эгэл биш баатруудыг олон нийтэд танилцуулдагаараа онцлогтой. “Хэрлэн” сэтгүүл хоёр орны соёлын солилцооны түүх  юм. Энэ түүх балрахгүйгээр үеийн үед  үргэлжилж байх болтугай.   

  • Туяа
  • 16
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313