Сүүлийн өдрүүдэд Алшаа баруун хошууны Баянгол сум дахь тэмээний үржүүлгийн баазад шинэ, стандартчилагдсан сүүний байгууламжийн барилгын ажил хурдацтай явагдаж байна. Уг төсөл нь шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулалттай байж, сүүний үйл ажиллагаа, сүү хадгалах, сүүний гарцын тусгай бүсүүд багтсан бөгөөд шинэхэн сүүний хүргэлтийн системээр тоноглогджээ. Эдгээр шинэчлэл нь үйлдвэрлэлийн нөхцөлийг цаашид сайжруулж, сүүний оргил үеийг зохицуулах, сүүний өндөр чанарыг хангах шаардлагатай дэд бүтцийг бий болгож байна.
"Манай хошууны тэмээний үйлдвэрлэлийн ирээдүй улам бүр гэрэл гэгээтэй болж байна. Бид үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөжүүлэх, ингэний сүүний брэндийн чанар, хэмжээг баталгаажуулахын тулд энэхүү шинэ сүүний байгууламжийг барьж байна" гэж орон нутгийн тэмээний фермер Чан Шэнрун хэлж байлаа.Сүүлийн жилүүдэд Алшаа баруун хошуу нь хос бөхт тэмээний нөөцийг ашиглаж, тэмээний салбарын өөрчлөлт, шинэчлэлийг эрчимтэй дэмжиж байна. Уламжлалт бэлчээрээс том хэмжээний, стандартчилагдсан, шинжлэх ухааны үндэслэлтэй фермийн аж ахуй руу шилжиж, ингэний сүүний чанар, аюулгүй байдлыг эх үүсвэрээс нь хатуу хянаж байна. Үйлдвэрлэлийн хувьд малчид шинэхэн сүүг төвлөрсөн цэгүүдэд хүргэж, чанарын нарийн хяналт шалгалт, жин хэмжилтийн дараа сүүг хадгалж, боловсруулах үйлдвэрүүдэд хүргэхээр бүрэн бэлтгэдэг. Энэхүү үйл явц нь үнийн хэлбэлзэл, борлуулалтын суваг муу зэрэг асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэж, улмаар малчдын орлогыг илүү тогтвортой болгожээ.Одоогийн байдлаар Алшаа баруун хошуунд тэмээний тоо толгой 80 мянгаас давсан байна. Уг нутгийн ингэний сүү нь "Мэн" (Өвөр Монгол) бүс нутгийн брэндийн гэрчилгээ авч, үндэсний газарзүйн заалтын барааны тэмдэг болгон амжилттай бүртгүүлснээр брэндийн танигдах байдал, зах зээлийн нөлөөллийг тогтвортой нэмэгдүүлж байна. Тэмээний аж ахуй нь өдгөө орон нутгийн оршин суугчдад бизнес эхлүүлэх, орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгодог өвөрмөц салбар болж, улмаар хөдөөгийн сэргэн мандалтыг түргэтгэж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN