Эргүна хот нь БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны хамгийн хойд захын, хамгийн өндөр өргөрөгт орших хилийн хот юм. Хятадын газрын зураг дээрх "азарган тахианы орой"-д байрладаг.
Тус хот нь 2.09 сая га ой мод, 270 мянган га байгалийн бэлчээр, 100 гаруй хавтгай дөрвөлжин километр талбай бүхий сав газрыг усжуулдаг 86 гол горхитой бөгөөд экологийн өвөрмөц нөөцөөрөө Хятадад алдартай байдаг.
Сүүлийн жилүүдэд Эргүна хот экосистем болон ард түмний амьдралын орчныг баталгаажуулахын тулд байгалийн нөөц, хүрээлэн байгаа орчныг хамгаалахад түлхүү анхаарал хандуулж ажиллаж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN