Эрээн хотын чөлөөт худалдааны туршилтын бүс гадаадын бага, дунд ангийн сурагчдад зориулсан “Олон улсын оюутны эрүүл мэндийн баталгааны даатгал”-ыг Өвөр Монголд анх удаа нэвтрүүллээ.
Энэхүү даатгал нь Эрээн хотод суралцаж буй гадаадын сурагчдын эмнэлгийн үйлчилгээ авах, эмчилгээний зардлаа нөхөн төлүүлэх хэрэгцээнд чиглэж, өдөр тутмын амбулаторийн үзлэг, яаралтай тусламж, хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ, сургуулийн орчин дахь осол гэмтлийн хамгаалалтыг хамруулж байна.
Шинэ даатгал нь хоёр хэл дээрх үйлчилгээ, хялбаршуулсан нөхөн төлбөрийн үйл явц, хүртээмжтэй үнийн нөхцөлөөрөө онцлог бөгөөд гадаадын сурагчдын эрүүл мэндийн баталгааг сайжруулж, гэр бүлийн эмчилгээний зардлын дарамтыг бууруулахад чиглэжээ.
Эрээн хотын санхүүгийн хяналт зохицуулалтын байгууллага цаашид чөлөөт худалдааны туршилтын бүсийн шинэчлэлийн давуу талыг ашиглан гадаадын иргэдэд зориулсан санхүү, даатгалын үйлчилгээг улам боловсронгуй болгохоор ажиллана.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр
DORNODMEDIA.MN