Хөлөнбуйрын зуны аялал жуулчлалын оргил үе эхэлж, нислэгийн давтамж өндөр байна

2026 оны 7-р сарын 8 өдөр

7-р сараас эхлэн Хөлөнбуйрын Хайлар Олон улсын онгоцны буудлын 2026 оны зуны цагийн хуваарийн оргил үедээ албан ёсоор орлоо. Үүнд сайжруулсан нислэгийн хуваарь болон хангалттай үйлчилгээгээр бүх газарт зочдоо хүлээн авч байна.
6-р сарын 29-ний өдөр тус буудлаас өдөрт нийт 110 нислэг үйлдэж, зорчигчдын тоо хамгийн ихдээ 15 мянга хүрэв. Энэ жилийн 1- 6-р  сарын хооронд нийт 1сая 230 мянган зорчигч хүлээн авсан нь өмнөх онтойгоо харьцуулахад 8.9%-аар өсөж, 11 мянга удаа нислэг үйлдэж, ачаа шуудангийн тээврийн хэмжээ 2 мянга 881.9 тоннд хүрч, тус тус 4.6% болон 10.6% хувиар нэмэгджээ.
Нислэгийн оргил үед Хөлөнбуйрын Хайлар Олон улсын онгоцны буудлаас нийт 62 нислэг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд олон улсын болон орон нутгийн нислэгийн зам 4 багтаж байна. Нийт холбогдох нислэгийн зам 46 байгаа бөгөөд үүнд олон улсын болон орон нутгийн нисэх зам 4 багтна. Аймаг дотроо «хэсэг хоорондын холбоо» нь 10 нисэх цэгтэй, «аймаг дотроо амархан холбогдох, дотооддоо нягт сүлжээ замтай, гадаад уруу нисэх» гэсэн гурван нислэг үйлдэх замыг бий болгосон. Аялал жуулчлалын оргил ачаалалын үед зорчигчдын урсгалыг зохицуулах зорилгоор онгоцны буудлын удирдах хэсгээс агаарын тээврийн компаниудтай хамтран  зөв зохицуулж, 7-р сарын дунд үеэс гол нислэг үйлдэх замуудын нисэх тоог нэмэгдүүлнэ. Тодруулбал Хайлараас Бээжин хүрэх өдөрт дундажаар 12 удаа нислэг үйлдэж, Шанхайд хүрэх нислэг 9 удаа, Хөх хот хүрэх нислэг 13 удаа үйлднэ. Чиндао, Нанжин, Чэнду, Ханжоу, Шэнжэн, Тянжин, Шижяжуан, Жэнжоу, Жинан, Гуанжоу, Сиань, Шэньян зэрэг гол хотуудад өдөрт  багадаа 2 удаа нислэг үйлдэх болно. Ингэснээрээ зорчигчдын аялалыг тав духтай болгож, Хөлөнбуйр хотын зуны аялал жуулчлалын урсгалыг илүү нэмэгдүүлэх хүч дэмжлэг нь болно.
Гадаадад аялах нислэгийн зам тасралтгүй өргөжин тэлж байна. 6-р сарын 20-ны өдөр Хөлөнбуйраас Солонгосын Сөүл хот руу шууд нисэх нислэгийн зам амжилттай нээгдсэн бөгөөд уг нислэгийг Солонгосын Дэвү Агаарын Тээврийн Компани гүйцэтгэж, долоо хоног бүрийн Лхагва, Бямба гарагуудад тогтмол нислэг үйлднэ.
Өнөөдрийн байдлаар тус онгоцны буудлаас Оросын Чита, Монгол улсын Улаанбаатар, Солонгосын Сөүл, Хонг Конг хүртэл нийт 4 олон улс болон орон нутгийн нислэгийн зам нээгдээд байна. Олон улсын нислэгийн зам үргэлжлэн сайжирч, Хөлөнбуйр хотын эдийн засаг болон гадаадад аялах аялал жуулчлалд холбоос сувгийг бий болгож өгч байна.
Урьдчилсан тооцооллоор шөнийн тээврийн нислэг үйлдэх хүчин чадал тасралтгүй нэмэгдэж, нэмэлт нислэгийн замууд ээлж дараалан ашиглалтанд орохын хэмжээгээр 7-р сарын дунд үед дараагийн зорчигчдын урсгалын оргил үе тулж ирэх төлөвтэй байна. Хөлөнбуйр хот бүрэн цогц нислэгийн сүлжээ, нягт нислэгийн давтамж, чанартай үйлчилгээний аргуудыг ашиглан улс даяар болон гадаадтай холбосон хялбар агаарын гүүрийг байгуулж байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 11
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313