Хөлөнбуйр хотын Худалдаа аж үйлдвэрийн газраас сурвалжлагч тодолсноор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга зүүн хошууны Өвдөг боомт энэ жил Монгол улсаас айлчилан ирж байгаа анхны жуулчдын багийн хилийн боомтоор нэвтрэх ажлыг амжилттай гүйцэтгэжээ. Монгол улсын Дорнод аймгийн Чойбалсан хотын арван долоон сурган хүмүүжүүлэгчид 4 автомашинтай Хятад-Монгол хил дамнасан хоёр өдрийн амралт судалгааны аялалыг эхлүүллээ.
Энэ нь Өвдөг боомтын алба жуулчдыг хилээр нэвтрүүлэх тогтмол үйл ажиллагаагаа албан ёсоор дахин эхлүүлж, зорчигч болон ачаа тээврийн хоёр чиглэлийн хөдөлгөөнийг саадгүй болгож, боомтоор Соёл аялал жуулчлал, худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа нэгдэн хөгжих үйл явцыг шинэ шатанд хүргэж байгааг илэрхийлж байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN