Бээжин-Өвөр Монгол мянган газрын харилцан туслалцаа

2026 оны 7-р сарын 3 өдөр

Бээжингээс Хөлөнбуйр хүртэл мянган газар алслагдсан нь зөвхөн газарзүйн зай байж гүн зузаан харилцан тусламжийн нөхөрлөл нь ойрхон оршдог. Олон жилийн турш Бээжин хотын баруун хот дүүрэг болон Орчоны өөртөө засах хошуу Бээжин Өвөр Монголын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсээр иржээ. Тусламж дэмжлэгийн хэлбэр нь бэл мөнгөний тусламжаас аж үйлдвэрийн харилцаа холбоо, авъяас чадвартан солилцох, нөөц баялгийг хамтран ашиглах бүрэн хэмжээний гүнзгий хамтын ажиллагаа болж өргөжсөн. Орчоны өөртөө засах хошуу нь ӨМӨЗО-ы Намын хорооны «1571» ажлын төлөвлөгөөг баримталж, Бээжин Өвөр Монголын хамтын ажиллагааг «зургаан дахин нэмэгдүүлэх» шаардлага болон «дөрвөн үйл ажиллагаа»-ны төлөвлөгөөг гүнзгий хэрэгжүүлэн, хамтын ажиллагааны механизмыг сайжруулж, хамтын ажиллагааны салбарыг өргөжүүлж, ядуугаас ангижрах ажлын үр дүнг хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулах үр дүнтэй холбож, шинэ үеийн зүүн баруун орны хамтын ажиллагааны ажлыг шинэ өндөрлөгт хүргэж байна. 
Аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжлийн гол цөм болгон «нэг гол, гурван онцлог» хөдөө аж ахуйн бүх сүлжээний аж үйлдвэрийг байгуулж, онцлогт аж үйлдвэрийн паркийг өргөжүүлж байна. Хөдөө тосгоны бүтээн байгуулалтаар ард түмний амьдралыг сайжруулж, ард түмний ёс заншилд тулгуурлан аялал жуулчлалын аж үйлдвэрийг хөгжүүлж, төрөл бүрийн тэтгэмж олгож хамтын эдийн засгийг өргөжүүлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн тусламж дэмжлэгийн олон сувгийг бий болгож, мэргэжлийн сургалт зохион байгуулж ард түмний орлогыг нэмэгдүүлэх замыг өргөжүүлж байна. Мөн боловсрол, эрүүл мэндийн бүлэг тусламж дэмжлэгийг үргэлжлүүлж, хөдөөгийн суурь нийтийн үйлчилгээний дутагдлыг нөхөж, ард түмний орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг бүх талаар дэмжиж байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 5
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313