“Хэрлэн” хөтөлбөр - Хятад Монгол хоёр улсын хүүхэд залуучуудын нөхөрлөлийн уулзалт

2026 оны 7-р сарын 1 өдөр

Уул усаараа холболдож, урлаг соёлоороо ижилшиж байдаг Хятад Монгол хоёр улс бол найрсаг хөрш мөн.
“Хэрлэн” хөтөлбөр 2017 оноос эхлэн гараагаа эхлүүлсэн бол Хятад Монгол хоёр улсын хамтын ажиллагаанд нэгэн хувь нэмрээ үзүүлж, олон сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулсан бол үүний доторхи хоёр улсын хүүхдийн зуслан, залуучуудын уулзалтын арга хэмжээ нь 2012 оноос эхлэн зохион байгуулагдаж эхэлсэн билээ. Үүний нэг болох 2025 оны 9-р сарын 19-ний өдөр Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвөөс голлон эрхэлсэн Хятад Монгол хоёр улсын залуучуудын уулзалтын үйл ажиллагаа Хөлөнбуйр хотод зохион байгуулагдаж өнгөрснийг дурьдвал үйл ажиллагаанд Монгол улсын Дорнод аймгийн Нэгдүгээр сургууль, Тавдугаар сургуулийн 24 багш сурагчид болон Хөлөнбуйр хотын Эвэнки үндэстэний өөртөө засах хошууны Эвэнки дунд сургуулийн 24 багш сурагчид утга агуулгатай бөгөөд мартагдашгүй гурван өдөр  харилцан суралцаж, сэтгэлээ хуваалцан, нөхөрлөлөө бататгах аянд оролцож, мартагдашгүй нэгэн дурсгалыг үлдээжээ.
Та бүхэндээ сонирхуулж тус удаагийн уулзалтанд оролцсон хүүхдүүдийн сэтгэгдлийг төлөөлүүлэн сийрүүлье.
 1.Сайн байна уу? Намайг Оюунбаатар гэдэг би Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний 5-р сургуулийн 11в ангид суралцдаг. Хайларын аялалд явхад зохион байгуулалт, хөтөлбөр, үйл ажиллагаанууд нь маш их таалагдсан. Миний хувьд гар урлал, шинжлэх ухааны музей гоё саанагдсан. Цаашид олон арга хэмжээг явуулж байхыг хүсье. Баярлалаа.

2.Намайг Батхүү овогтой Мичидмаа гэдэг. Би улсын тэргүүний 5-р сургуулийн 9д ангид суралцдаг. Хайлар хот руу Тал нутаг болон Хятад залуучуудын солилцооны хөтөлбөрийн арга хэмжээнд оролцож аялсан минь надад маш гоё дурсамж бүтээсэн. Хотын гудамж талбай нь цэвэрхэн санагдсан. Хүмүүс нь маш найрсаг, эелдэг үйлчилгээ сайтай юм билээ. Аяллын үеэр шинэ зүйлс үзэж өөр соёлтой танилцсан нь таалагдсан. Хоол унд нь өвөрмөц ихэнх хоол нь манайхаас өөр юм билээ. Шинэ найз нөхөдтэй болж хамт цагийг өнгөрүүлсэн нь маш их таалагдсан. Ер нь Хайларлуу хийсэн аялал надад маш их таалагдсан. Дахин очихыг хүсмээр гоё сайхан газар байна лээ.

3.Энэ аялал бол миний хувьд маш дурсамж дүүрсэн гоё аялал байсан.Олон найзуудтай болж өдрийг хөгжилтэй үр бүтээлтэй шинэ содон зүйл их үзэж өнгөрүүлсэн хэдий ч хугацаа нь арай бага байсан. Яг бусад хүүхдүүдтэйгээ дотно болж нэг нэгэндээ уусаж байхад аялал маань дуусчихсан. Тэнд байхад хамгийн гоё байсан газар нь шинжлэх ухааны музей байсан. Мөн бид нарыг ирэхэд угтаж авах үйл ажиллагаа нь маш таатай тухтай. Аан бас хоол нь маш амттай.Энэ аялалд мөн хүүхдүүдэд зориулсан чөлөөт өдөр нэмж гадуур дэлгүүр орвол бас гоё. Мөн сургууль болгоноос 10 биш арай олон байвал илүү цагийг гоё хөгжилтэй илүү сонирхолтой 

өнгөрөөх байсан. Хэрэв энэ хөтөлбөр дахин зохион байгуулагдвал хэзээд явахад бэлэн байна 9б ангийн сурагч Б. УНДРАМ

4.Энэ аялалаар би илүү олон найз нөхөдтэй болж өөрийгөө нээж чадсан. Гэвч цөөхөн хоног байсан тул жоохон сэтгэл дундуур байсан. Учир нь бусад хүүхдүүдтэйгээ илүү дотносож эхлэх үед аялал өндөрлөсөн. Мөн тэнд очоод идсэн хоолнууд их амттай бас угталтын үйл ажиллагаа их хөөрхөн санагдсан. Шинжлэх ухааны музей орсон нь хамгийн гоё санагдсан дотор нь ороод үзсэн үзмэр бүрт хүрч өөрөө турших боломжийг олгосон нь их гоё байлаа. Бас зарим тал дээр хоорондоо ойлголцохгүй зүйл бага зэрэг гарсан.

5.Сайн байцгаана уу? Намайг Оюунболдын Сарнай гэдэг. Би Дорнод аймгийн улсын тэргүүний 1-р сургуулиас Тал нутаг болон Хятад залуучуудын солилцооны хөтөлбөрийн арга хэмжээнд оролцсон билээ. Хэдийгээр хоног нь бага зэрэг богинохон санагдсан ч маш үр өгөөжтэй, сонирхолтой байсан. Хөтөлбөрүүд нь сайн зохион байгуулагдсан, шинэлэг санаа ихтэй байлаа. Мөн олон шинэ хүмүүстэй танилцаж, сайхан дурсамж бүтээлээ. Дараа дахин явмаар байна.😇

6.Сайн байцгаана уу? Намайг Амаржаргалын Тэгшдүүрэн гэдэг. Би Дорнод аймгийн улсын тэргүүний 1-р сургуулиас Тал нутаг болон Хятад залуучуудын солилцооны хөтөлбөрийн арга хэмжээнд оролцсон билээ.Цөөн хоногоор явхад жохон ядарсан, хөтөлбөр бол маш таалагдсан, мөн шихэ найз нөхөдтэй болж хамтдаа гоё цагийг жаргалтай өнгрөөж дурсамжтай өнгрүүлсэн. Дахиж энэ хөтөлбөр явагдуул дахин явмар байна.

7.Сайн байцгаана уу? Намайг Отгонбаярын Чинхүслэн гэдэг. Би Дорнод аймгийн улсын тэргүүний 1-р сургуулиас Тал нутаг болон Хятад залуучуудын солилцооны хөтөлбөрийн арга хэмжээнд оролцсон билээ. Миний хувьд үнэхээр мартагдашгүй, гоё дурсамжуудын нэг болсон. Хамгийн их таалагдсан нь хятад сурагчидтай танилцаж, хамтдаа соёлын үйл ажиллагаанд оролцон шинэ найзуудтай болсон явдал байсан.
Мөн хичээлд сууж үзэх, хоттой танилцах аялал нь маш сонирхолтой байсан. Хоол нь өвөрмөц, амттай байсан бөгөөд өмнө нь идэж үзээгүй зүйлсийг туршиж үзсэн нь бүр ч гоё санагдсан.
Хэрвээ илүү олон хоног байсан бол илүү олон газар үзэж, илүү их дурсамж бүтээх байсан байх. Дахин ийм хөтөлбөр явагдвал заавал явж ахин дурсамж бүтээхийг маш ихээр хүсэж байна.


8.Сайн байцгаана уу? Намайг Лхагвадашын Янжинлхам гэдэг. Би Дорнод аймгийн улсын тэргүүний 1-р сургуулиас Тал нутаг болон Хятад залуучуудын солилцооны хөтөлбөрийн арга хэмжээнд оролцсон билээ. Хайлар хотод очоод бид шинэ орчин, өөр соёлтой танилцаж, сонирхолтой зүйлсийг үзэж сонирхсон. Хотын гудамж талбай цэвэрхэн, хүмүүс нь найрсаг санагдсан. Бид хамтдаа хоол идэж, 

дэлгүүр хэсэж, зураг авч дурсамжаа үлдээсэн. Ялангуяа шинжлэх ухааны музей бидэнд их таалагдсан.
Энэ аялал надад зөвхөн шинэ газар үзэх боломж олгоод зогсохгүй, найзуудтайгаа өнгөрүүлсэн цаг хугацааг илүү их үнэлэхэд тусалсан. Бид хамтдаа инээж, заримдаа бага зэрэг маргалдсан ч эцэст нь бүгд сайхан дурсамж болон үлдсэн. Хайларт хийсэн энэ аялал миний амьдралын хамгийн дурсамжтай мөчүүдийн нэг хэвээр үлдэнэ.

Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 33
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313