Ойн гүнд Буга цангинтал урамдна
Зургаан сар болоход Хөлөнбуйр хотын Гэгээнгол хотын Аолгуяа Эвэнки үндэстний суманд Буга үржлийнхээ эд улиралдаа оржээ. Энэ жил шинээр Илий 396 толгой мэндэлж, нийт бугын тоо толгой 1460-г давлаа. Тэжээгчээс хуучны арга барилаар тэжээх туршлагаа уламжлан, шинжлэх ухааны вакцин болон хамгаалалтын арга хэмжээтэй хослуулснаар Илийгийн үржих хувь хэмжээг тогтвортой нэмэгдүүлжээ.
Суманд одоо нийт 14 Буга үржүүлэх цэгтэй, 58 тэжээгчтэй ажиллаж байна. Үржүүллэгийн цэгүүд бүгд хойд өргөргийн 50-52 градусын хооронд тархжээ. Тэжээгч Аюушагийн хариуцдаг задгай үржүүлэх цэг энэ жил 15 толгой Буга байснаас 45 толгой Бугатай үржүүлж чаджээ. Тэр хуучины бүдүүлэг задгай тэжээх аргыг өөрчилж, нарийн аргаар асарч, жил бүр цагт тухайд нь вакцин тариулж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж чаджээ. Аюуша: “Одоо ууланд амьдрах нөхцөл бололцоо их сайжирч, тэжээх цэгүүдэд нарны эрчим хүч хангамжийн тоног төхөөрөмж, тээврийн машин суурилуулснаараа үйлдвэрлэл, амьдралын тав тух их сайжирсан” гэв.
Хятад улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн төлөөлөгч уламжлагч Бү Дүньша: “Саяхан мэндэлсэн Илийд илүү анхаарал сэтгэлээ зориулж асарч, өөрөө идэж чадахгүй үед нь тэвчээртэйгээр тэжээдэг. Мөн Согоод тусгай тэжээл бэлтгэж, шим тэжээлийг нь хангалттай өгдөг” гэв.
Орон нутгийн засгийн газрын тасралтгүй нэмэгдүүлэх дэмжлэгийн хүчээр, бугын үржил, вакцинжуулах тогтолцоог боловсронгуй болгож, үржүүлэх цэгийн суурь нөхцөлийг хангалттай сайжруулж байна. Хавар цас их орж буга хоол тэжээлээ хайхад хэцүү болох үед Аолгуяа Эвэнки үндэстний сумаас нэгдсэн байдлаар будааны бялуу өгч, Согоо, Илийгийн тэжээлийг нөхөж өгдөг. Үүний зэрэгцээ Буга, Согоогоо жуулчдад сонирхуулж, бугаас авсан ашигаар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж, бугын сүргийг хамгаалах, соёлыг уламжлах, орлогыг нэмэгдүүлэх ажлыг зэргээр урагш түлхэж байна.
Эх сурвалж: http://nm.people.com.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN