Сэтгүүлч ӨМӨЗО-ны Ойн асуудал ба бэлчээрийн хорооноос ойлгосноор одоог хүртэл Өвөр Монголын бэлчээрийн нийт ургалтын бүрхэвч 46.48 хувь хүртэл нэмэгдэж, шинэ зуунаас хойших хамгийн сайн түвшинд хүрсэн байна.
ӨМӨЗО нь Хөлөлбуйр Шилийнголын нутгуудаар өргөн уудам бэлчээртэй бөгөөд Хятадын умардын экологийн аюулгүй байдлын халхавчийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. 2023 оноос улс даяар анх удаа бэлчээрийн үндсэн тодорхойлолтын ажлыг эхлүүлснээс хойш Өвөр Монголд үндсэн тодорхойлсон бэлчээрийн талбай 7.3 тэрбум мү болж, бүх орон нутгийн экологийн хамгаалалтын улаан шугам болон байгалийн нөөц газрын бэлчээрийг бүрэн зааглах хэрэгтэй байж, үндсэн бэлчээрийг 《нэг зураг》-ийн удирдлагад орууллаа.
Өвөр Монголд нөхөн төлбөрийн санхүүжилтын гүйцэтгэлийг малчин тариачдын бэлчээр амруулах, малын тоо, бэлчээрийн талбайн тэнцвэрт байдлын журмыг мөрдөх зэрэг үүрэг гүйцэтгэх байдалтай холбож, бэлчээр амруулах бүс ба малын тоо бэлчээрийн талбайн тэнцвэрт бүсийг зохистой хувааж, жил бүр 3.8 тэрбум мү бэлчээр амруулж, 5.9 тэрбум мү-г хэрэгжүүлдэг.
Өвөр Монгол 102 бүс нутгийг бүхэлд нь хэт малжуулж бэлчээр эвдэгдсэн асуудлыг шийдвэрлэх хүрээнд хамруулж, дүрэм журмын хязгаарлалт, технологийн хүч чадал, шилжилтийн дэмжлэг зэрэг арга хэмжээ авч, бэлчээрийн хамгаалалтыг «идэвхгүй хяналт» байдлаас «идэвхтэй хамгаалалт» руу шилжүүлэхэд түлхэц өгч байна.
Мэдээлснээр Өвөр Монгол «Гурван Хойд» төслийн зургаа дахь үе шат, муутсан бэлчээрийн экологийн нөхөн сэргээлт, гол бүс нутгийн экологийн нөхөн сэргээлт зэрэг гол экологийн бүтээн байгуулалтын төслүүдийг түшиглэн, хүний гараар өвс тарих, бэлчээр сайжруулах, хашаагаар хүрээлэх зэрэг арга хэмжээ авч дунд хүнд зэрэг доройтсон, цөлжсөн бэлчээрийг эдгэрүүлж, бэлчээрийн экологийн байдал тасралтгүй сайжрах, үйлдвэрлэл, амьдрал зэрэгцэн хөгжих сайн мөчлөгийг бий болгож байна.
Эх сурвалж: http://nmg.news.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр
DORNODMEDIA.MN