6-р сарын 21-ний өдөр Хөлөнбуйрын 2026 《Хөхнуур хундагт》монгол бөхийн магнай, мэргэн харваач шалгаруулах уралдаан Хуучин барга хошууны Хөх-нуур аялалын баазад нижгэр сайхан зохион байгуулагдаж, наадамчин түмнээ цэнгүүлж, зон олноо баярлуулан, төгс амжилттай өндрөллөө. Жаргалант нутгийн баясгалант наадамд
Хөлөнбуйрын од содон бөхчүүд болон Шилийнгол, Улаанхад, Алшаа зэрэг аймаг хотын нэр цуутай хүчит бөхчүүд зодоглож 6-р сарын 19-ний өдрөөс 21-ний өдөр болтол 1024 хүчит бөхчид гурван өдөр Хөх-нуурт дэнж хотойтол бяр чадал, мэх ухаанаа сорьж, үзэгч олныг өөрийн эрхгүй өндөлзүүлэн уухайлуулсан уралдаан болж магнайд нь Шинэ барга зүүн хошууны Энхжаргал тодорлоо.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN