Энэ оны 1-р сарын 1-нээс 6-р сарын 1 хүртэлх байдлаар, Ганьчуань төмөр замын нийт ачаа тээвэрлэлтийн хэмжээ 8 сая 9500 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 3.05 сая тонн буюу 61.5%-иар өссөн үзүүлэлт юм.
Ганьчуань төмөр зам нь хойд талаараа Хятад-Монголын хил дээр орших Өвөр Монголын Баяннуур хотын Урдын дунд хошууны Ганцмод боомтоос өмнө зүгт "Тал нутгийн ган хот" гэгддэг Бугат хотын Ваньшуйчуань суурин хүртэл үргэлжилнэ. Хятад, Монголыг холбосон хил дамнасан төмөр зам баригдаж дууссаны дараа Ганьчуань төмөр зам нь Монголын өмнөд зүг рүү чиглэсэн төмөр замын сүлжээтэй холбогдож, хоёр улсын дэд бүтцийн холболт, эдийн засаг, худалдааны солилцоог улам бүр хөгжүүлэх болно.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN