Таримын газрын тосны ордын ногоон цахилгаан үйлдвэрлэл энэ жил 1.1 тэрбум кВт.цаг давжээ

2026 оны 6-р сарын 8 өдөр

6 дугаар сарын 7-ны өдөр Хятадын газрын тосны корпорациас мэдээлснээр, энэ оны эхнээс Таримын газрын тосны орд Такламакан цөлийн орчмын нарны эрчим хүчний нөөцийг бүрэн ашигласнаар нийт 1.1 тэрбум кВт.цаг ногоон цахилгаан үйлдвэрлээд байна. Энэ нь цэвэр, нүүрстөрөгч багатай, аюулгүй, өндөр үр ашигтай орчин үеийн эрчим хүчний тогтолцоог бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж байгааг харуулж байна.

Одоогоор Таримын газрын тосны орд нийт 2.6 сая киловаттын суурилагдсан хүчин чадалтай төвлөрсөн таван нарны цахилгаан станц байгуулжээ.

Шиньжяны Рөчян шяний өмнөд хэсэгт байрлах, 1728 га талбайг хамарсан нэг сая киловаттын хүчин чадалтай Рөчяний нарны цахилгаан станцын төсөл одоогоор ид өрнөж байна. Тус төсөлд ухаалаг робот ашиглан нарны хавтан суурилуулж байгаа нь ажлын бүтээмжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлжээ.

Мэдээлснээр, Рөчяний төсөл нь Таримын газрын тосны ордын хэрэгжүүлж буй нэг сая киловаттын хүчин чадалтай хоёр дахь нарны цахилгаан төсөл бөгөөд одоогоор нарны хавтанг их хэмжээгээр суурилуулах шатандаа явж байна. Төслийг энэ оны 11 дүгээр сарын сүүлчээр ашиглалтад оруулж, эрчим хүчний сүлжээнд холбохоор төлөвлөжээ. Ашиглалтад орсноор жилд 1.617 тэрбум кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх боломжтой юм.

Үүнээс гадна Таримын газрын тосны ордод нийт 1.8 сая киловаттын суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан үйлдвэрлэлийн гурван төсөл хэрэгжиж байгаа бөгөөд бүгдийг нь энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Эдгээр төслүүд ашиглалтад орсноор Таримын газрын тосны ордын шинэ эрчим хүчний суурилагдсан хүчин чадал болон ногоон цахилгаан ханган нийлүүлэх чадавх улам нэмэгдэж, Шиньжяны ногоон, нүүрстөрөгч багатай хөгжил болон эрчим хүчний шилжилтэд хүчтэй дэмжлэг үзүүлэх юм.

Эх сурвалж: mongol.cri.cn
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төв — Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

 

  • Туяа
  • 7
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313