Онлайн платформын статистик мэдээллээс үзэхэд, 2026 оны байдлаар киноны тасалбарын нийт орлого 15.9 тэрбум юаниас давсан байна. Эдгээрээс “Dear You” кино нь нээлтээ хийснээс хойш үзэгчдийн талархлыг хүлээсээр, тасалбарын орлого нь 1.5 тэрбум юаниас давж, 2026 оны киноны орлогын жагсаалтад хоёрдугаарт бичигдэж байна.
Тус киноны кино театруудад гарах хугацааг 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан бөгөөд цаашид гадаадын кино театруудаар ч гарч эхлэхээр төлөвлөжээ.
“Dear You” кино нь гадаадад амьдарч буй хятад цагаачдын амьдралыг захидал, мөнгөн илгээмжээр холбон өгүүлсэн, хагас зууныг дамнасан сэтгэл хөдөлгөм түүхийг харуулдаг. Кинонд өвөө, эмээ хоёрын хооронд солилцсон захидлуудаар дамжуулан гүн гүнзгий хайр, үнэнч тууштай байдлыг уран сайхнаар илэрхийлсэн бөгөөд Чаошань нутгийн цагаач өвөг дээдсийн хөдөлмөрч, зоригтой, шударга зан чанарыг мөн тодотгон харуулжээ. Үүнээс гадна Хятад ард түмний чин сэтгэл, эелдэг зангийн үнэ цэнийг онцлон харуулсан бүтээл болсон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, киноны зураг авалтыг Гуандүн мужийн Шаньтоу, Чаожөү, Жиеян зэрэг хотуудад хийсэн бөгөөд уг бүтээл нь Чаошань нутгийн соёл, аялал жуулчлалын нэр хүндийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байна.
Эх сурвалж: mongol.cri.cn
Хөлөнбуйр хотын Хам зуучлалын төв — Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN