Дугуй унадаг хэрэглэгчдийн тоо 130 саяас давжээ

2026 оны 6-р сарын 3 өдөр

Биеийн тамир, эрүүл амьдралын талаарх олон нийтийн мэдлэг нэмэгдэж, хотын дэд бүтэц сайжирч буй энэ үед дугуй унах нь дасгал хөдөлгөөний нэг хэлбэр төдийгүй чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх түгээмэл сонголт болж байна. Сүүлийн үеийн статистик мэдээллээс үзэхэд, Хятад улсад дугуй унадаг хэрэглэгчдийн тоо 130 саяас давжээ.

Үүний зэрэгцээ дугуйн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хамгаалалтын болон дагалдах хэрэгслийн эрэлт эрс өссөн байна. Тухайлбал, загварлаг дуулга, бээлий, дугуйн зориулалтын хувцас зэрэг бүтээгдэхүүний борлуулалт мэдэгдэхүйц нэмэгдэж байна.

Одоогийн байдлаар Хятадад дугуйн тоног төхөөрөмжтэй холбоотой нийт 1058 патент бүртгэгдсэнээс дизайн болон ашигтай загварын патентууд 88.1 хувийг эзэлж байгаа нь салбарын инновац, хөгжлийн идэвхийг илтгэж байна.

Мөн эвхэгддэг дугуйн эрэлт хэрэгцээ эрчимтэй өсөж байгаа бөгөөд зарим үйлдвэрлэгчдийн хувьд захиалга огцом нэмэгдэж, үйлдвэрлэлийн хуваарь нь аравдугаар сар хүртэл урьдчилан захиалагдсан байна.

Эх сурвалж: mongol.cri.cn
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төв — Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

 

  • Туяа
  • 10
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313