Далайн усыг давсгүйжүүлэх замаар усны хэрэгцээг үр дүнтэй хангаж байна

2026 оны 6-р сарын 2 өдөр

Байгалийн нөөцийн яамны мэдээлснээр, Хятадын далайн усыг давсгүйжүүлэх өдөр тутмын хүчин чадал 3 сая тонноос давж, ойролцоогоор 15 сая хүний ахуйн усны өдөр тутмын хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүрсэн байна.

Давсгүйжүүлэх хүчин чадал нэмэгдсэнээр далайн эрэг орчмын бүс нутгийн оршин суугчдын усны хэрэгцээг тогтвортой, үр дүнтэй хангах боломж бүрджээ.

Одоогийн байдлаар далайн усыг давсгүйжүүлэх төслүүд орон даяар тогтвортой хэрэгжиж байна. Тухайлбал, Хэбэй мужийн Цанжөү хотод хэрэгжиж буй Бөхай компанийн хөрөнгө оруулалттай шинэ усны эх үүсвэрийн төсөл нь “фото цахилгаан + эрчим хүч хадгалалт + далайн усыг давсгүйжүүлэх” хосолсон шинэлэг загварыг нэвтрүүлж буйгаараа онцлог юм.

Төслийн эхний үе шатанд өдөрт 50 мянган тонн давсгүйжүүлсэн ус үйлдвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор үндсэн байгууламжийн барилгын ажил 60 хувийн гүйцэтгэлд хүрээд байна.

 

Эх сурвалж: mongol.cri.cn
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төв — Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

 

  • Туяа
  • 10
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313