Өвөр Монголын 23 дахь удаагийн мал аж ахуйн үзэсгэлэн эхэллээ

2026 оны 5-р сарын 29 өдөр

Өвөр Монголын 23 дахь удаагийн мал аж ахуйн үзэсгэлэн 5 дугаар сарын 28-ны өдөр Өвөр Монголын Олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд албан ёсоор нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнг Мал аж ахуйн нийгэмлэг болон Өвөр Монголын Мал эмнэлгийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн арга хэмжээ “Технологийн чадавхыг нэмэгдүүлэх, ногоон өөрчлөлтийг дэмжих, аж үйлдвэрийн интеграцийг гүнзгийрүүлэх” сэдвийн хүрээнд болж байна.

Үзэсгэлэн нь Өвөр Монголын ногоон хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн томоохон бааз болох байршлын давуу талыг ашиглан салбарын бүх шатны хөгжил, инновацыг цогцоор нь харуулж буйгаараа онцлог юм. Тодруулбал, тэжээлийн хангамжаас эхлээд гүн боловсруулалт хүртэлх үйлдвэрлэлийн бүх сүлжээг хамарсан шинэ шийдэл, технологийн ололт амжилтыг танилцуулж байна.

Мөн энэхүү үзэсгэлэн нь үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, эрсдэлийг багасгах, цаашлаад салбар хоорондын болон санхүүгийн интеграцчиллыг дэмжсэн үр ашигтай хамтын ажиллагааны платформ бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Үзэсгэлэн 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: solongonews, Хөлөнбуйр хотын Хам зуучлалын төв — Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

 

  • Туяа
  • 16
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313