Хятад–Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд хоёр төсөл хэрэгжихээр боллоо

2026 оны 5-р сарын 26 өдөр

5 дугаар сарын 21-нд Эрээн хот-д төвлөрсөн гарын үсэг зурах ёслол зохион байгуулж, Хятад–Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд хоёр аж ахуйн нэгж шинээр байгуулагдсаныг албан ёсоор тэмдэглэлээ.

Ёслолын үеэр Эрээн хотын Ардын засгийн газар ӨМӨЗО-ны Саньфэн Оптоэлектроник Материал ХХК болон Эрээн хотын Хуншэн Эрчим Хүчний Технологийн ХХК-тай холбогдох хөрөнгө оруулалтын гэрээг байгууллаа. Гэрээний хүрээнд жилд 13,000 тонн өндөр цэвэршилттэй оптик материал үйлдвэрлэх, гүн боловсруулалт хийх төсөл, мөн өндөр боросиликат шинэ материал болон сүлжээний талын эрчим хүч хадгалах нэгдсэн үйлдвэрлэлийн төсөл хэрэгжихээр болжээ.

Эдгээр хоёр төслийн нийт хөрөнгө оруулалт ойролцоогоор 1.35 тэрбум юаньд хүрэхээр төлөвлөгдөж байна. Тухайлбал, өндөр боросиликат шинэ материал болон сүлжээний талын эрчим хүч хадгалах төслийн хүрээнд жилд 150,000 тонн хүчин чадалтай үйлдвэрлэлийн шугам, туслах дэд бүтцийг барьж байгуулахын зэрэгцээ 300MW/1200MWh хүчин чадалтай бие даасан эрчим хүч хадгалах цахилгаан станц байгуулах юм.

Хоёр төсөлд гарын үсэг зурснаар Хятад–Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг хурдасгаж, өндөр чанартай хөгжлийг дэмжих чухал түлхэц болно. Цаашид Эрээн хот бизнесийн орчныг тасралтгүй сайжруулж, “эхийн хэв маягийн” цогц үйлчилгээний механизмыг хэрэгжүүлэн төслүүдийг шуурхай эхлүүлэх, богино хугацаанд барьж байгуулах, үйлдвэрлэлд хурдан нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна.

Мөн хөрөнгө оруулалтыг дэмжих хамтын ажиллагааг өргөжүүлж, аж үйлдвэрийн сүлжээ, кластер хөгжлийг бэхжүүлэх замаар боомтын бүсийн нээлттэй байдал, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг тогтвортой ахиулах аж.

Эх сурвалж: mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлалын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

 

  • Туяа
  • 13
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313