

Олон улсын мөсөн замын болон бартаат замын уралдаан Эргүна хотод болж өнгөрлөө. Эргүна хотын Мөнгөн өвлийн баяр энэ сарын 24-нд нээлтээ хийж Эргүна нугын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан юм.

Байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Эргүна хотод Мөнгөн өвлийн баяр болсноороо бүс нутгийн аялал жуулчлал, өвлийн аялал жуулчлалыг сурталчилсан гэж хэлж болно. Өтгөн ой шугуйгаар бүрхсэн үзэсгэлэн төгөлдөр газар нутаг учраас цас их унаж, жинхэнэ “цас мөсний орон” болдог аж.

Мөсөн замын болон бартаат замын уралдаанд 60 гаруй жолооч ур чадвараа сорьжээ. Мөн тэшүүрийн тэмцээн, мотоциклийн уралдаан болж, жуулчдад зориулсан “Дурлалын сайхан Эргүна” дуулалт жүжиг театрт тавигдаж, Эргүнагийн үндэстний зан үйл соёл иргэншилтэй танилцах боломж бүрдүүлж чаджээ.
“Хөлөнбуйрын Өдрийн сонин”Нарсу, Цэнгэл, Саруул




