Таримын цөлийн хурдны замын нарны эрчим хүчний үйлдвэрлэл 15 сая кВт.ц-ыг давжээ

2026 оны 5-р сарын 8 өдөр

Хятадын China National Petroleum Corporation (CNPC)-ийн мэдээлснээр, Таримын цөлийг дайран өнгөрдөг хурдны замд хэрэгжүүлж буй тэг нүүрстөрөгчийн загвар төсөл амжилттай хэрэгжиж, өнөөдрийн байдлаар нийт 15 сая киловатт-цаг (кВт.ц)-аас давсан ногоон цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд байна.

“Үхлийн далай” хэмээн нэрлэгддэг Taklamakan Desert-ийг дайран өнгөрөх энэхүү хурдны зам нь зөвхөн тээврийн чухал коридор төдийгүй цөлжилттэй тэмцэх, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлэх жишиг загвар болж байгаа юм.

Тооцооллоор, үйлдвэрлэсэн 15 сая кВт.ц ногоон эрчим хүч нь 4100 гаруй тонн дизель түлшний хэрэглээг орлож, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг ойролцоогоор 14,200 тонноор бууруулсан үзүүлэлттэй байна. Энэ нь цөлд 800 мянга орчим мод тарихтай дүйцэх хэмжээний үр нөлөө юм.

Анх 1995 онд ашиглалтад орсон Таримын цөлийн хурдны зам нь 522 км урт бөгөөд нүүдлийн элсэн цөлийг дайран өнгөрдөг дэлхийн хамгийн урт хурдны замд тооцогддог. Салхи, элсэн шуурганаас хамгаалах зорилгоор замын дагуу 436 км урт, 3100 гаруй га талбайг хамарсан хамгаалалтын ойн зурвас байгуулжээ.

Мөн цөлийн ургамлыг дуслын усалгаагаар тэтгэхийн тулд 109 усны худаг суурилуулсан бөгөөд эдгээрийн ус шахах, усжуулах бүх үйл ажиллагаа нь нарны фотоволтайк системээр үйлдвэрлэсэн ногоон цахилгаан эрчим хүчээр бүрэн ажилладаг байна.

Энэхүү төсөл нь цөл дундах дэд бүтцийг байгальд ээлтэй байдлаар хөгжүүлэх боломжийг харуулсан онцлох жишээ болж байна.

Эх сурвалж:  mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлалын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 17
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313