Хятад Улсын Цагаачлалын удирдлагын үндэсний газрын мэдээлснээр, энэ жилийн Майн нэгний баярын амралтын өдрүүдэд улсын хэмжээнд хилээр нэвтэрсэн зорчигчдын хөдөлгөөн мэдэгдэхүйц өссөн үзүүлэлттэй байна.
Тодруулбал, тавдугаар сарын 1-ний баярын үеэр хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд дотоод, гадаадын иргэдийн нийт 11 сая 279 мянган удаагийн хил нэвтрэлтийг бүртгэн шалгажээ. Энэ нь өдөрт дунджаар 2 сая 256 мянган хүн хилээр орж, гарсан гэсэн үг бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Хамгийн их ачаалалтай өдөр нь тавдугаар сарын 2 байсан бөгөөд тухайн өдөр 2 сая 529 мянган хүн хилээр нэвтэрсэн байна.
Гадаадын иргэдийн хөдөлгөөн ч мөн нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Амралтын хугацаанд гадаадын иргэдийн хил нэвтрэлт давхацсан тоогоор 1 сая 255 мянгад хүрч, өнгөрсөн оноос 12.5 хувиар өссөн байна.
Үүнээс гадна, Хятад руу визгүй бодлогоор нэвтэрсэн гадаадын иргэдийн тоо 436 мянгад хүрч, өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар нэмэгдсэн нь анхаарал татаж байна.
Мөн хугацаанд хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ч өсжээ. Нисэх онгоц, усан онгоц, галт тэрэг, автомашин зэрэг тээврийн хэрэгсэл нийт 531 мянган удаа хил нэвтэрсэн нь өнгөрсөн оноос 16.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Эдгээр тоон үзүүлэлт нь баярын өдрүүдэд иргэдийн зорчих хөдөлгөөн идэвхжиж, олон улсын аялал жуулчлал болон хил дамнасан харилцаа сэргэж байгааг харуулж байна.
Эх сурвалж: mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлалын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр
DORNODMEDIA.MN