4-р сарын 25-ны өдөр 2026 оны бүх Хятад улсын дөрвөн улирлын хөдөө тосгоны жишиг дуу сонирхуулах арга хэмжээ Хэнан мужийн Шиян хотод зохион байгуулагдав. Шинэ барга баруун хошуу“Үхэрт хүйтэн” дуугаараа бүх Хятад улсын үзэгчдэд хязгаар нутгийн малжих орны соёл урлагийн рид шид болон хөдөө тосгоныг харагдам мэдрүүлжээ.
“Үхэрт хүйтэн”бол барга ястанчуудын уламжлалт ардын дуу. Тэр нь тал нутгийн соёл иргэншлийг, нүүдэлчин түмний уламжлалт ахуй, хил хязгаараа сахин хамгаалсан соёлын гүнзгий илэрхийлэл болжээ. Бүх Хятад улсын дөрвөн улирлын хөдөө тосгоны ая дууны жишиг шалгаруулах тайзан дээр дуулагдаж, олон газруудаас ирсэн үзэгчид түмэнд тал нутгийн ая дууг эгшиглүүлэн, хязгаар нутгийн зон олны цог жавхаа болон соёл урлагийн уламжлалыг түгээсэн билээ. Ойрын жилүүдээс Шинэ барга баруун хошуунд шилдэг соёл урлагийн эх баялагийг анхан шатанд үндэс хатгах ажлыг үргэлжлүүлэн ахиулж, анхан шатны нийтийн соёлын үйлчилгээг бүтээн байгуулан төгөлдөржүүлснээрээ анхан шатны соёл урлагийн арга хэмжээнүүд өдөр ирэхүйеэ баялаг болж байна.
2023 онд “Ардын наадам хөдөө тосгоны найр”-аар анхны гараагаа эхлүүлж, бүх Хятад улсын “Зуны улирлын хөдөө тосгоны найр”-ын жишиг болох үзүүлэгт анхаарч, Үхэрт хүйтний өлгий ардын наадам жич бүх Хятад улсын хөдөө тосгоны найрын зуун шианы холбоот ажиллагааг даачлан авч чанартай эрхлэн зохион байгуулжээ. "2024 Зун, өвлийн улирлын ардын наадам хөдөө тосгоны найр”-ыг цаашид үргэлжлүүлэн эрхэлж, олон түмний соёл урлаг, уламжлалт уралдаан, Биет бус соёлын өвийн үзүүлэнг сонирхуулжээ. "2025 Ардын наадам хөдөө тосгоны найр”-г нийтийн соёлын нэр тэмдэг болгон,“Аялгуут аялал жуулчлал Өвөр Монгол•баяр баясгалант Хөлөнбуйр” бүх Хятад улсын зуны улирлын хөдөө тосгоны найрын жишиг болох үзүүллэгийн цэг — III Үхэрт хүйтний өлгий хөдөө тосгоны найр жич“Үхэрт хүйтний өлгий ардын дууны найр” цуврал үйл ажиллагааг голдлого болгон эрхлэв. Зохиолын дуу хөгжмийн бүтээлийг бүртгэн нийтлүүлэх ажлаар дамжиж,“Аялгуут аялал жуулчлал Өвөр Монгол”ардын дууны найрын соёлын IP-г шинээр хийж дуусгажээ. 2026 онд Шинэ барга баруун хошуунд бүх Хятад улсын зуны улирлын“хөдөө тосгоны найр”-ын жишиг үзүүлэх цэгээр дахин сонгогдож, бүх Хятадын олон түмний соёл урлагийн нэр тэмдгийг бүтээх явц дундах нэгэн гэрэлт одон болсон байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN