Хөлөнбуйр хотын Хайлар тойргийн Хөлөнбуйр хуучин хот гудамжинд “Тарганхүү үндэстний арьсан урлал ” дэлгүүр байралдаг. Өвлийн нэгэн өглөө сурвалжлагч тус дэлгүүрт очиход ӨМӨЗО-ны их багш цолтой Сүлдээ шавь Цэнхэрдээн арьсан урлалын будаг оруулах аргыг зааж байв.
“Энэ бол улсын зэрэглэлийн Биет бус соёлын өв болох урчуудын үндэстэний бугын арьсан дээрхи уран бүтээлийн төлөөлөгч, уламжлагч Ман Гүмэйгийн бүтээл, бид нарын зохион бүтээж байгаа цуврал зургийн нэг Хөлөнбуйрийн дуртгал хэмээх бүтээлийн дундах нэгэн зураг болно. Хөлөнбуйрт 48 үндэстэн аж төрөн амьдарч байдаг. Тус цуврал зураг бол үндэстэний онцлог бүхий хэдэн ахмадуудын зургийг сонгож, тэдний нүүр царай, хувцас заслаар дамжуулан цаг үеийн дурдатгалыг тэмдэглэх гэсэн юм” гэж Сүлдээ танилцуулна. Угалз сийлсэн эмээл, үүрсэн давхих адуу, огторгуйд халих бүргэд, малчдын царай … Сүлдээгийн арьсан урлалын бүтээл болгонд Хөлөнбуйрын тал нутаг, аж амьдрал бүхэн амилж, хүн болон байгалийн эе зохицол, оршин тогтнол, малжих амьдралыг сийлж зургалсан бүтээлүүдтэй.
2016 онд Сүлдээ Өвөр Монголын Тарган-хүү үндэстэний урлангийн дизайнер төслийн хязгаарт компанийг байгуулж, компани нь Өөртөө засах орны Соёлын үйлсийн жишигт сууринаар сонгогджээ. Ойрын 10 жилийн турш, Сүлдээ 50 гаруй удаа төлбөргүй дадлага сургалтыг эрхэлж, гэргий Бай Юнжиетэйгээн хамт олон мэргэжлээр төгссөн 2300 гаруй оюутнуудыг хамруулж, Хөлөнбуйрт нийт 7 оффессийг ажлуулав. Мөн Хөлөнбуйрын Тусгай мэргэжлийн дээд сургуульд тусгай уригдаж, арьсан урлал сийлмэлийн хичээлийг зааж байна. “Дадлага сургалтаар дамжаад шавь нар нь бие даана урлаж чадах болсон. Шавь нар дотор нь бас 900 гаруй нь малчид байдаг. Тэд нар ажлынхаа зав чөлөөгөөр арьсан урлалын бүтээгдэхүүнээ зах дэлгүүрт борлуулж орлогоо нэмэгдүүлдэг. Мөн 600 гаруй шавь нь өөр өөрийн бизнесээ эхлүүлжээ” хэмээн Сүлдээ танилцууллаа. Хөлөнбуйрын арьсан урлалын бүтээгдэхүүнийг худалдан авагчийн 80% нь Хятад болон гадаадын жуулчид байдаг. Хөгжих ирээдүйтэй урлал билээ” гэж тэр хэлэв.
Олон жилийн турш Сүлдээ энэхүү урлалаа уламжлан залгамжлах болон хөгжүүлэн бадруулах талаар чармайн ажиллаж, бүтээлдээн цаг үеийнхээ утга санааг уусгаж чаддаг. “Угалз сийлсэн эмээл”гэх дуунаас сэдэж 2022 онд Сүлдээ адил нэртэй бүтээлээ урлаж, II Хятад улсын урлаг уран зургийн үзэсгэлэнд оролцож шагнал гардав. “Бид эмээлийн хэлбэртэй түлхүүрийн оосор, хөргөгчний чимэг наалт, чимэглэлийн зориулалттай 200 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг хийж, Аялал жуулчлалын аж ахуйлалтай хамтран ажиллаж, нэн олон хүнд монгол соёлоо танилцуулсан”гэж Сүлдээ ярилаа. Сүлдээ арьсан сийлбэрт гадартай стаканаа харуулаад “Энэ арьсан сийлбэр миний анхны бүтээл юм. Одоо бол сургалтын материал болсон. Бид цаг үеийн алхааг дагаж, тасралтгүй шинийг үүдэж, шинчилсэн мэргэжлийг ашиглан шинэ бүтээл урлах болно” гэв.
“ Шавь нар маань улсын зэрэглэлийн шагналыг 10 гаруй хүртэж, Өөртөө засах орны зэрэглэлийн шагналыг 40 гаруй удаа хүртжээ. Шавь чинь багшаасаа давжээ гэж зарим хүмүүс надыг шоолж байдаг. Харин үүнд би омогшдог. Арьсан урлалын мэрэгжлийг уламжилж, нэн олон хүнд арьсан урлалыг таниулах бол миний хүсэл мөрөөдөл мөн”гэлээ.
Урлан бүтээх зориг санаа, цаг үетэй зэргээр урагшилна. Өнө эртний урлал шинэ цаг үед сэргэж, сайн сайхан амьдралын чимэг болж явна.
Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN