Хятадын хүн дүрст роботын хагас марафоны тэмцээн олны анхаарлыг ихээхэн татлаа

2026 оны 4-р сарын 24 өдөр

Их Британийн “Гардиан” сонин, Германы “Цаг үе”сонин, Японы Yahoo! JAPAN зэрэг олон хэвлэлийнхэн саяхан зохион байгуулагдсан “2026 оны Бээжингийн Ижуан дахь хагас марафон болон хүн дүрст роботын хагас марафон”-ыг мэдээлсэн байна. Уг тэмцээнд хүн дүрст робот анх удаа 21 км-ийн замыг туулж, барианд түрүүлэн орсноор хүн төрөлхтний хагас марафоны дэлхийн дээд амжилтыг шинэчилж, олон нийтийн анхаарлыг ихээхэн татжээ.

Тэмцээний явцад робот жигд, тогтвортой алхаа болон удаан ажиллах чадвараараа бүх зайг амжилттай туулж, хурдны үзүүлэлтээр хүн төрөлхтний шилдэг тамирчдаас давлаа.
Үзэгч Ван Вэнь хэлэхдээ, "роботуудын хурд хүнийг хол давж байгаа нь шинэ эрин ирж буйн дохио байж магадгүй”. Хэдийгээр роботын өргөн хэрэглээ цаг хугацаа шаардлагатай ч энэхүү тэмцээнийг сонирхоод Хятад улс хиймэл оюун ухаан, роботын салбарт асар хурдтай хөгжиж байгааг тодхон олж харлаа гэжээ.
Германы Мюнхений Робот ба Машины оюуны судалгааны хүрээлэнгийн захирал Лоренцо Масиа хэлэхдээ, роботыг холын зайд гүйлгэх нь түүний чадамжийг үнэлэх чухал шалгуур бөгөөд үүгээр хөдөлгөөний үр ашиг, тогтвортой байдал, эрчим хүчний удирдлага, дулааны тогтвортой байдал, бодит цагийн мэдрэх ба удирдах чадварыг цогцоор нь сорьдог гэжээ. Тэмцээний явцад зарим робот унах, мөргөлдөх зэрэг саатал гаргасан ч нийт гүйцэтгэл нь өнгөрсөн оны шилдэг үзүүлэлттэй харьцуулахад бараг хоёр цагаар богиносож, мэдэгдэхүйц ахиц дэвшил гарчээ. Үүний ар талд хиймэл оюуны удирдлагын систем роботын биеийн байрлалыг хянах, газрын гадаргыг таних, тэнцвэрээ хадгалах, мөн өөрийгөө дахин сэргээх зэрэг чадваруудыг хянаж байгаатай шууд холбоотой. Эдгээр технологи нь уралдаанд зориулагдаад зогсохгүй логистик, тээвэр, гамшгийн үед эрэн хайх аврах ажиллагаа, аюулгүй байдлын хяналт зэрэг олон салбарт өргөн ашиглагдах боломжтой. Ялангуяа хүний хөл хүрэхэд хүндрэлтэй эсвэл аюултай орчинд роботууд удаан хугацаанд тасралтгүй ажиллах боломжтой байдаг.
Yahoo! JAPAN мэдээллийн сайтын мэдээлснээр, энэхүү тэмцээн нь хүн дүрст роботын практик хэрэглээний чухал шилжилт болж байгаа бөгөөд роботууд орчин нөхцөлдөө тасралтгүй дасан зохицож чаддаг бие даасан ухаалаг систем болон хөгжиж байгааг харуулж байгаа гэлээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 14
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313