Шинэ барга зүүн хошууны Хандгай суманд "2026 оны цахим чиптэй хонийг худалдаж авах хамтын ажиллагааны гэрээ үзэглэх ёслол жич Малчин айл аялал жуулчлалын содон чиглэлийг танилцуулах арга хэмжээ” зохион байгуулагдсан билээ. Арга хэмжээн дээр 2026 оны аялал жуулчлалын салбарын гол өнгө төрх болсон жуулчдын анхаарлыг татсан хаврын "Нүүдэлчин" аялал жуулчлалын чиглэлээр содон гурван малчин айлыг тодруулж, улсын дотоодын бүх жуулчиддаа эрхэм урилгаа нийтлэв. Энэхүү Малчин айл аялал жуулчлалын салбарын сонирхолтой бүтээгдэхүүн болсон өвөрмөц чиглэлээр хөдөө тал, жирийн нэгэн малчин айлын өдөр тутмын аж амьдралаас уламжлалт нүүдэл соёлыг сонирхуулах тийш хөтөлсөн баялаг аялал билээ. Аялалын маршрут нь ШБЗХ-ын өмнө, дунд, хойд хэсгийн зам дагуу тал нутаг, нуга, ой шугуй, нуур цөөрөм, гол мөрөн, уул ус зэрэг олон сайхан үзэмж төгөлдөр байгалиудаар аялуулж, ардын уламжлалт зан дадгал, баяр наадам дурсгалт өдөр, түүхэн үлдэгдэлт ул мөр, уламжлалт нүүдэл соёлыг биечилэн танилцуулж, сүү сааль авах, уламжлалт цагаан идээ боловсруулах, жирийн борогжуун малжих амьдралтай ойртуулж, эрийн гурван наадмын хурдан морины тоосонд даруулж, шандаст бөхийн барилдааныг сонирхуулж, эрхий мэргэн сур харваа зэрэг нарийвчилсан тайлбартай хөтөлбөрөөр тал нутгийн ард түмний амьдралын тэнүүн тайван амгалан, омоглон аархалыг бүрэн гүйцэт танилцуулах юм. Ойлголтоор ШБЗХ-нд өвлийн улирлын Малчин айл аялал жуулчлалд нийтдээ 2000 гаруй удаа жуулчдыг хүлээн авч, өнгөрсөн жилийнхээс 83.7% -аар нэмэгдэж, аялал жуулчлалын бүх орлого 3 сая 600 мянга шахам юаньд хүрчээ.
Цаашид ШБЗХ-ны Малчин айл аялал жуулчлалын чиглэлийн яс чанарыг улам сайжруулхаар гурван талыг гол баримталхаар тогтов.
Нэг. Бүтээгдэхүүний шилдэгжилт: бүх хүлээн авах цэгийг удирдаж нутаг усныхаа соёл иргэншил болон байгалийн эх баялагт суурилан, өвөрмөц онцлогуудыг биечлэн ойлгуулах, аялах өдөр хоногуудын адилгүй содон маршрутаар төсөл гаргана. Хоёр. “1+1+N” загвар: нэг аж ахуйлал нэг гацааг дайчлан, олон малчин айлыг хамруулж, нутаг усныхан онцлогт зохицуулж, өнгө үзэмж нь төгөлдөржсөн газруудыг холбосон зам, үйлдэхүүн, үйлчилгээг нэг цогцоор чанартай бэлтгэнэ.
Гурав. Холбогдох албан байгуулгуудын хариуцлагыг гүйцэт хангаж, Малчин айл аялал жуулчлалын холбоог байгуулж, ажлын тусгай дүрэм журмыг тогтоож, өндөр боловсон, соёлтой үйлчилгээтэй байхад хандуулан нарийн хяналт тавьж, гишүүд хоорондын холбоог батална. Үүний зэрэгцээ олон талын хамтын ажиллагааг чангатгаж, жуулчдын эрх, ашгийг үнэнхүү баталж, Малчин айл аялал жуучлалын чиглэлийг тайван, эмх журамтай үргэлжлэн хөгжихийг ахиулна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Шархүү, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN