Хөлөнбуйр хотын өсвөрийн жүдо бөхчүүд ганзага дүүрэн буцаж ирлээ

2026 оны 4-р сарын 21 өдөр

4-р сарын 10 -12-ны өдөр 2026 Оросын “Алексея” нэрэмжит өсвөрийн жүдо бөхийн тэмцээн Оросын Өвөр Байгалийн бүс нутаг  Краснокаменск хотод амжилттай өндөрлөв. ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын 7 өсвөрийн тамирчид чанартай суурь сургалт болон эрс чанга зоригоор өрсөлдөөний дундаас 2 алтан медаль, 2 мөнгөн медаль, 2 хүрэл медаль гардаж, ӨМӨЗО Хөлөнбуйр хот болон эх улсдаа яруу алдрыг авчирлаа.
Үүнд 66 кг болон 60 кг жинд алтан медаль, 57кг болон 55кг жинд мөнгөн медаль, 73кг болон 52кг жинд хүрэл медаль хүртэв. Тэмцээнд оролцсон тамирчид маань ахлах сургуулийн сурагчид. Тэд сурлага соёлдоо үргэлж мэрийнэ шамдахын зэрэгцээ чөлөөт цагаараа жүдо бөхийн сургалт дасгалжуулалтад чанартай явж, сайн бэлтгэгдснээр амжилтанд хүрчээ.
Хүүхдүүд нөхөрлөл нэг тэмцээн хоёр гэх маш эрхэм нандин зорилттой өрсөлдлөө. Энэхүү тэмцээнээс хүүхдүүд үргэлжийн тасралтгүй дасгалжуулалтын үр дүнгээ харж, ховор нандин туршлагатай болж чадсан нь илт харагдана.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 8
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313