Улаанцав хотын Цахар баруун гаран хойд хошууны Урлагийн төвд очход ноосон хатгамалын бүтээл өөрийн эрхгүй харцыг булаана. Цахар ноосон хатгамал бол улсын зэрэглэлийн биет бус соёлын өв, бас “Ноосон таримал” хэмээдэг. Амьтны үс ноосоор “утас” ээрч, тороор суурь болгож, торон дээр олон төрлийн араатан амьтны зураг дүрсийг хатган урладаг.
Цаг үеэ даган, Цахар ноосон хатгамалын урлалын загвар тасралтгүй өөрчлөгдөж, уран бүтээлчдийн эх байгалиа хайрлах сэтгэл нь бүтээлд нь шингэх болжээ. Хээрийн амьтныг хамгаалах үзэл нэмэгдэхийн хэрээр хээрийн амьтаны арьс ноосыг ашиглахаа больж, Морь, Үхэр, Хонь, Тэмээ зэрэг гэрийн тэжээвэр амьтны үс ноосыг хэрэглэдэг болжээ. Олон төрлийн материал цуглуулж будаг оруулахгүйгээр араатан амьтны дүр төрхийг бүтээдэг болжээ. Одоо бүтээлүүдийн сэдэв нь уламжлалт соёлоор зогсохгүй, устсан амьтдыг уран гараараа амилуулж, арван хоёр жил, гэрийн тэжээвэр амьтдаас сэдэвлэсэн бүтээл буй болж, өнө эртний ур мэргэжлийг одоо цаг үетэй хослуулж Цахар урлалын дэлгүүр болтлоо өргөжжээ. Олон жилийн турш Шяо Зангүй энэ талаар судалж ажиглаж бүтээж байсны хувьд, тус урланг ерөнхий боловсролын хичээлийн программд оруулахын зэрэгцээ хөдөө тосгон малжих орон, дүүрэг тойрог хүртэл тэлэн өргөтгөжээ. Тэр: “Соёлтой эсэх нь хамаагүй, амьтан байгалийг хайрлах сэтгэлтэй, гоо сайхны мэдрэмжтэй л юм бол энэ урланг сурч чадна” гэж Шяо Зангүй ярьдаг.
Нэг ширхэг ноосоос нэгэн бүтээл болтол, өнө эртний урлагаас одоочилсон амьдрал хүртэл, энэ хатгамал урлал нь үргэлжийн хүчинд амилсаар …
Эх сурвалж:https://mgyxw.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN