Гоо сайхны эрхлэгч Оюунтанааг тэмдэглэв.
Мал малжихын дагуу орлогоо нэмэгдүүлэх замыг хайсаар байгаа залуусын нэг Шилийн гол аймгийн Авага хошууны Их-Уул суманд нутагтай Оюунтанаа юм.
Тэрээр 1990 онд аав ээжийнхээ хайртай охин нь болон заяаж, Өвөр Монголын Эдийн засгийн их сургуулиас төгсөөд 2017 онд ханьтайгаа танилцаж, 2018 онд Хөлөнбуйр хотын Шинэ барга зүүн хошууны Цагаанд бэр болон морджээ. Тэр хадам ээж, аав, ханьтайгаа дөрвүүлээ хөдөө мал малжиж хажуугаар нь веп чатаар янз бүрийн борлуулалт хийдэг байв. Гэтэл нэг шөнө гэнэт гал гарч түүний бүх юм орвонгоороо эргэж, амьдралаа тэгээс эхлүүлэх болов.
Тэр үед Хөх хотын Навчхүү багшаас ээждээ гоо сайхны бүтээгдэхүүн авч өгдөг байсан нь үр дүнгээ өгөөд байгааг анзаарч өөрөө ч хэрэглэж эхэлсэн. "Үйлчилгээ онц болохоор нь хажуу хавийн хүмүүсдээ танилцуулж, гоо сайхны бүтээгдэхүүн борлуулахын дагуу илүүтэлж хөгжүүлэх тал дээр анхаарч эхэлсэн юм" гэж Оюунтанаа гоо сайхны бизнесмэн болсон өнгөрөлтөө хуваалцлаа.
Оюунтанаа ханьтайгаа гэр бүл болж амьдрахдаа зөвхөн нэг л монгол гэртэй байсан бол сүүлдээ тэр нь түймэрт шатаж тэр хоёр юу ч үгүй болсон ч өөрийнхөө бор зүрхээрээ босгосон арилжаагаа хөгжүүлэх талаар сургалтад хамрагдаж эхэлснээр тэр одоо юугаар ч дутахгүй болж, хамт олонтойгоо итгэл төгөлдөр мэрийж явна. — Ямарч ажил мэргэжлийг хийлээ гээд мөнгөний төлөө биш харин чин сэтгэлээ зориулж мэрийж л байвал үр дүнгийн харж өөртөө итгэлтэй болдог. Өдрөөс өдөр ахих ёстой гэдгээ ажиллаж байх үедээ нугарал бүдэрлийн дунд ухаарсан. Одоо би гэр бүлийнхэндээ гомддог. Нөхрөө надаас бага мөнгө олж байна гэж хэрэлддэг. Хадам ээж аавдаа бид хоёрт юу ч өгөөгүй гэж гомдолдог. Охиноо ухаангүй байна гээд загнадаг байсан бүхэн… амьдралаа яаж харсан ч бүтэх юмгүй..... Тэр нэгэн гэнэтийн түймрээс хойш..........Ямар ч юм гээд сайн муу хоёр талтай байдгийг ухаарч, хажуу хавийнхаа хүмүүсийг буруутгах биш, харин өөрөө өөдрөг зөв ойлголттой байх хэрэгтэй гэдгийг ухаарч эхэлсэн. Гэртээ хариад нөхөр хүүхэддээ цухалдхаа больж, өөрийн гэх ажилтай болсноос хойш амьдралд минь маш том өөрчлөлт гарч эхэлсэн хэмээв.
Тэр бол гэр бүлдээ аз жаргал, эе найртай орчинг буй болгож чадсан эгэл нэгэн малчин бүсгүй. Тэр зөвхөн хөдөө малын бэлчээрт хувь заяагаа уяалгүй цаг үетэйгээ зохицуулан өөртөө тохирсон ажил мэргэжлээ сонгож жилээс жил орлогоо нэмэгдүүлэн хөдөөдөө малтай, хотод хийх ажилтай мэрийж яваа залуухан ээж, айлын эзэгтэй юм.
Түүний ариун хөдөлмөр, тасралтгүй сурах мөрөөдөл нь улмаас улам аз хийморийг нь босгож өөдлөн дэвшүүлэх нь лавтай !
Оюунтанаа :“Би талархлын хүчинд итгэж явдаг. Амьдралд талархаж л байвал бүх зүйл аяндаа ирнэ гэдэгт итгэж байна. Би аав ээждээ, төрөл садандаа, хадмынхандаа, охиндоо, хамт олондоо сэтгэлийн гүнээсээ өдөр бүхэн талархаж явдаг. Талархлын хүчинд аливаа бүхэн амилж, тэр амиллын хүчинд амьдралд хэрэгтэй бүхэн ирдэг юм байна”гэлээ.
Малчин хүний мянган ухааныг зөвхөн малын бэлчээрт хэргэлдэг биш гэдгийг Оюунтанаагийн бодит амьдрал ажлаас харж болох юм. Одоо түүний борлуулдаг гоо сайхны бүтээгдэхүүний орлого 3 саяд хүрч байгаа гэх. Тэр мөн ч ажил мэргэжил нь нэн өөдрөг дэвшилтэд хүрнэ гэдэгт туйлын ихээр итгэдэг.
Оюунтанаа шиг амьдралаа сайн сайхан авч явъя гэж мэрийж буй бүх хүмүүст амжилтын дээд аз жаргал бүхнийг хүсье!
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN