Хөлөнбуйр хотын “Аймгийн харцага” Дашдондог цолын мялаалганд нь зориулж ирсэн мөнгөө Хөлөнбуйр хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах үйлчилгээний нийгэмлэгт хандивлсан сайн чимээг сонслоо.
—2025 онд Хөлөнбуйр хотын VI Монгол бөхийн аймгийн цол олгох барилдаанд давж “Аймгийн харцага” цолыг хүртсэн.Тэгээд манай Шинэхэн зүүн сумын Мөнгөнчулуу гацааны зөвлөл, нутаг усны минь ахмад, найз нөхөд маань 5 мянган юаниар цолыг минь мялаасан юм. Би энэ мөнгөө Хөлөнбуйр хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах үйлчилгээний нийгэмлэгт дамжуулхаар шийдээд энэхүү арга хэмжээг 2026 оны 3-р сард хийхээр болсон юм гэлээ.
Бөхчин болно гэж тийм хялбар юм биш шүү !өндөр боловсролтой байх бие бялдраа хөгжүүлж, бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж уйгагүй хөдөлмөрлөж уран мэхийг уралдуулан барилдаж амжилтанд хүрч алдар цол хүртдэг. Түүний хичээн зүтгэж даруу хичээнгүйгээр олсон амжилт бүтээлээс цухас дурдвал : 64 хүчит бөхийн барилдаанд арав давсан тоогоор түрүүлж, 128 бөхийн барилдаанд 4 удаа, 256 бөхийн барилдаанд нэг удаа , арван тавдугаар удаагийн бүх Хятад улсын Дундад маягийн сонгодог бөхийн барилдаанд 100 кг-ын жинд тав, ӨМӨЗО-ны их сургуулийн оюутангуудын Дундад маягийн бөхийн тэмцээнд түрүүлж, үүнээс гадна орон нутгийн найр наадмаар барилдаж, Шинэхэн нутагтаа тун ч олон яруу алдрыг авчирсан бөх билээ.
— Би боддог юм. Сайн бөх болж, ахмад, ах дүү, гэр бүлийнхэндээ хайраа харамгүй өгч, чадлынхаа хэмжээгээр нийгэм нийтэд хайр халамжаа түгээж явна. Хүний амьдралд хайр дүүрэн байжээж л сая утга учиртай болдог гэж би бодож явдаг юм.Тийм болохоор хайр халамж хэрэгтэй нэгэндээ хайраа өгч байхыг л хүсдэг гэж гэгээнээс гэгээн дотоод ертөнцөө дэлгэх нь үнэхээрийн сайхан санагдах юм.
Буриад бөхөө сайхан барилддаг, монгол бөхийг ч сайн барилддаг гэж нутгийн зон олон нь түүнээр бахархдаг бол тэр нутгийн зон олныхоо хайрыг түгээх гэж мэрийж явна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN