3-р сарын 30-нд Хятад улсын Инженерийн академийн академич, “Наймдугаар сарын 1” медалийн эзэн Чянь Чихү “Жиньхүй буяны сан”-д дахин 1 сая юань хандивлаж буйгаа мэдэгдэв. Ийнхүү түүний хувийн нийт хандив 25 сая юаниас давж, 2,000 гаруй хүнд тусалсан байна.
1990-ээд оноос эхлэн тэрээр өөрийн цалингаас мөнгө хэмнэж, амьдралын боломж тааруу оюутнуудад тусламж үзүүлж эхэлжээ. Тэрээр олон жилийн турш шагналын мөнгө, академичийн нэмэгдэл, лекцийн хөлсөө тогтмол хандивладаг зуршилтай болсон бөгөөд зөвхөн 2025 онд гэхэд Куньшань хотын буяны нийгэмлэгт тав дараалан хандив өргөсөн байна.
Харин өдөр тутмын амьдралдаа тэрээр туйлын хэмнэлтэй нэгэн. Түүний хэлснээр энэ бол Коммунист намын гишүүний байх ёстой жирийн л зүйл юм гэжээ.
Тэр хэлэхдээ: “Нам, засаг намайг өсгөн хүмүүжүүлсэн. Танхай тансаг амьдрах нь ичгэвтэр. Би өдөр тутамд их мөнгө зарцуулдаггүй, харин илүү хэрэгтэй хүмүүст зориулах нь зүйтэй” гэсэн байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр
DORNODMEDIA.MN