Хөлөнбуйрын уламжлалт МАА

2026 оны 4-р сарын 2 өдөр

Хятад улсын маань бэлчээрийн МАА-н чухал газар болсны хувьд Хөлөнбуйр эко байгалийн бэлчээртээ түшиглэн махны чиглэлийн хонийг гол болгон үржүүлхийг мал малжих нутгийн МАА-н тулгуур болгож, малчдын орлогыг нэмэгдүүлэх чухал аж ахуй болсоор иржээ. Ойрын жилүүдээс нааш хэрэглэгчдийн малын гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуйд анхаарах хандалт үргэлжлэн өндрөө авч байхыг дагалдан МАА-д үүлдэрийн чанар сайтай хөгжилтийн хэлбэрээ хувируулах шаардлага өдөр ирэхүеэ тулгам болж байна. 
2026 онд Хөлөнбуйр хот тоочилсон хэлбэрээр уламжлалт МАА-н хэлбэрийг хувируулан ахилт үзүүлж, хянаж болохуйц системийг түргэтгэн бэлчээрээс хүнсэнд хэрэглэгдэх хүртэлхи бүх явцыг хянах ирэлтийг бий болгож, нутгийн хонины үүлдрийн үржил, махны чанарыг ахиулах үр ашгийг барьж, малчдын орлогыг нэмэгдүүлэв.
Он гарснаас хойш Хятадын Тариалан аж ахуйн товчоо нэгдсэн төслийг эрчимжүүлж, олон арга хэмжээ авч ажлын хариуцлагыг бодитойжуулан, хянах системийг маш хурднаар ахиулав. Хотын зэрэглэлийн цогц төсөв дагуулалтаар холбогдох хот хошуу тойрог жич Хөлөнбуйр Нүнькэн компани хамтран, нутагшсан хонийг шилэн сонгох, им тамаг дарах, тоо баримттай, нөхцөлийг хангах зэрэг зангилагын үед тусгай зохицуулалтаар ахиулах төсөв тогтоож, жилийн ажлыг найдваржуулж үр бүтэмж олход бат бөх суурь тавьж өгчээ.
3-р сарын 24-ний өдөр Шинэ барга зүүн хошуу анхны хяналтын ухаалаг им тамгыг зүүх ажлыг эхлүүлэв. Энэ нь тухайн нутгийнхаа махны чиглэлийн хониний өсөн үржих явцыг хянах системтэй бэлтгэл ажлыг албан ёсоор эхлүүлж, хэрэгжүүлэх шатандаа орсныг харуулжээ. Энэхүү хяналтын ухаалаг им тамга нь хонины үнэмлэх шиг бүх үржил өсөлтийн явцын тоо баримтыг нь тэмдэглэж, хянасан тоо баримтаа хотын зэрэглэлийн ухаалаг МАА-н тоо бүртгэлийн системд даруй дамжуулж, бүх явцыг тохируулах, хувируулах боломжгүй болгож, хэрэглэгчид гар утсаараа бүх мэдээллүүдийг хянан шалган харж болно. Энэ бүгд нь Хөлөнбуйрт нутагшсан хонин сүргийн үүлдэрлэг чанар чансаанд батлага хангаж өгчээ.
Хяналтын систем нь малын ашиг шимийн нэг махны чиглэлийн шилдэг үүлдэрийг батлахаар зогсохгүй, нутгийн хонины аж ахуйн нэмэлт өртгийг улам идвэхжүүлэв. Бусад махны чиглэлийн хоньтой адилтгавал хянаж болох ухаалаг им тамга бүрэн бүтэн эх үндэстэй дансалсан бүртгэлтэй, шилдэг нутгийн хонины худалдан авах үнэ ханш нь бусад хониос 7% орчим хувиар үнэтэй “үнэ хүрэх сайн үүлдрийн хонь” болж, малчдын орлогыг нэмэгдүүлэв.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313