Одоо яг хаврын төл тосох зангилаа үе орлоо. Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Хуучин барга хошууны малчдын хотонд төл малын дуу цангинаж, хөдөлмөр ид өрнөж байна.
3-р сарын 11-нд Сэтгүүлч Хуучин барга хошууны Баянхад сумын Гэгээн-хошуу гацааны малчин Сүрэнтогтохынд зочлоход, бөмбийсөн хөөрхөн цагаахан хурганууд хөөцөлдөн тоглож, тохилог дулаахан хашаа хороо нь төллөх хонь болон шинэ хурганд нөмөр нөөлөгтэй харагдна. Хаврын төллөлт эхэлснээс хойш тэдний хотонд өдөр болгон шинэ төл мэндлэх болсон.
Жилийн турш МАА-н үйлдвэрлэлийг ургаштай амжилттай байлгах үүднээс төл тосож, бойжуулах нь тун чухал асар их үүрэг билээ. Сүүлийн жилүүдэд Хуучин барга хошуу МАА-н дэд бүтцээ тасралтгүй хөгжүүлж, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын ажлыг сайжруулж, удирдамж, дэмжлэг, үйлчилгээ зэрэг үр дүнтэй арга хэмжээнүүдийн тусламжтайгаар төл тосож бойжуулах арга техникийг сайжруулж, жигд ахиулж байна.
Хуучин барга хошуу энэ жил 497 мянган толгой мал, түүний дотор 55 мянган бод мал, 442 мянган бог малын төл тосхоор бэлтгэсэн. Одоо 20 мянган толгой төл тосож, онд мэнд оролтын норм 99% хувьтай байгаа бөгөөд 5-р сарын сүүлээр төл тосох ажил дуусах төлөвтэй байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

DORNODMEDIA.MN