Өвөр Монголын Их хянган давааны Чүо Юүан улсын зэрэглэлийн нуга газрын хяналтын ажилтнууд хээрийн хяналтын дурнаар улсын нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтанд бүртгэгдсэн дөрвөн Хандгайг ажиглав.
Дөрвөн том Хандгайнууд өвч цасаар бүрхэгдсэн хус мод, навчит ойн гүнд тайванхан идээшнэ. Хяналтын ажилчид Хандгайн байр байдлыг нь ажиж, нэг нь нас гүйцсэн Сүндэс, хоёр нь нас гүйцсэн Мэнж болохыг тогтоолоо. Тэд их л тогтуун намуухан идээшиж, их л сэрэмжтэй эргэн тойрноо ажиглаж, хэвтэж амарна.
Хандгай бол овгийн хамгийн том зүйл болох хөхтөн амьтан. Хүйтэн бүсийн шилмүүст ойн амьтдын хувьд Өвөр Монголын Их хянган давааны ойн бүсүүдэд тархсан. Одоо үлдэж байгаа хамгийн том Хандгай нь Бугын язгуурт багтдаг бөгөөд нас гүйцсэн Хандгайн өндөр нь 2 м, жин нь бараг 600 кг байдаг тул үүнийг "ойн аварга эзэн" гэж нэрлэдэг.
Эх сурвалж: https://nginx-hlbr.hlbrnews.com.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр
DORNODMEDIA.MN