Хэрлэн сумын Найрамдал гацааны Эмэгтэйчүүдийн холбоо ашигаа хуваав

2026 оны 3-р сарын 25 өдөр


 Шинэ барга баруун хошууны Хэрлэн сумын Найрамдал гацааны Эмэгтэйчүүдийн холбоо “Эмэгтэйчүүд бид үүрд намаа дагаж шинийг эрэлхийлэн нээе” гэх гол сэдэвт хуримтлуулсан ашигаа хуваарилах үйл ажиллагааг зохион байгуулав. Үйл ажиллагаан дээр 138 мянга 650 юаний Эмэгтэйчүүдийн холбооны аж ахуйн ашиг орлогыг 295 малчдад хувааж, хүн бүр 470 юань хүртэв.
Сурвалжлагчийн ойлгосноор 2001онд Найрамдал гацааны Эмэгтэйчүүдийн холбооныхон нийтийн хоньтой болсны дараа эх малаа сүрэглүүлэн малжиж, өрхүүдэд даачлуулж олон жилийн арчилгаагаар дамжин 2026 оны 1-р сар болход Найрамдал гацааны Эмэгтэйчүүдийн холбооны нийтийн эм хонь зөвхөн 16 толгой байснаас 337 толгой болгон үржүүлсэн.
Ойрын жилүүдэд “Гурвыг хувируулах” өөрчлөлтийг эрчимтэй туушлуулах явцад Найрамдал гацааны Эмэгтэйчүүдийн холбоогоос нийтийн хонин сүргээ малчдад даачлуулж, хамтдаа үржүүлэн бойжуулж, хүн хүч дутагдах болон хариуцан чиглүүлэх явцад хүнд хэцүү бүхнийг үр дүнтэй шийдвэрлэснээр зогсохгүй, нэн ч таран хол байралсан эх баялгийг төвлөрүүлж, байнга өсөх эд хөрөнгө болгосон. Энэ жил 337 хонио 4 малжин өрхөд даачлуулан өгч, 2028 оны 10-р сард даачлуулах хугацаа нь дууссны дараа, гацааныхаа малчдад хуваарилан өгөхөөр төлөвлөж байна. Даачлалтын хугацаанд хувьд эзэмшүүлсэн үржлийн хүү мөнгө нь жил бүр 67 мянга 400 юань байж, “3•8” Дэлхийн эмэгтэйчүүдийн баярт 3 жил дараалан гацааныхаа бүх малчдад ашиг хувааж өгөх болно.
Шинэ барга баруун хошууны Хэрлэн сумын Найрамдал гацааны Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч Сонор : “ Тус удаагийн ашигаа хуваарилах ажиллагаа нь малчдад Эмэгтэйчүүдийн холбооны зохион байгуулалтын ашиг тус олголт болон нөр нөмрөгийг үнэнхүү мэдэрсэн байна. Дараа алхамдаа, бид залгаад эмэгтэйчүүдийн үндсэн хэрэгцээг харгалзаж, хамт нийтийн аж ахуйг эрхлэх, ажил үйлс цогцолж ажил олгох, эрх ашигаа хамгаалах зэрэг ажлыг сайтар атган, эмэгтэйчүүдээ дагуулан үнэн бодитой ажлаараа шинийг сэдэн, орон нутгийн чанар сайтай хөгжилтөд хүчээ нэмэрлүүлэхээр чармайна” гэлээ. 
Эх сурвалж: https: //mp. weixin. qq. com 
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 5
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313