Өвөр Монголын Алшаа нутагт Тэмээний наадам үргэлжилж байна

2026 оны 3-р сарын 20 өдөр

Сүүлийн үед Өвөр Монголын Алшаагийн тэмээний супер лигийн дөрөв дэх сарын уралдаан Алшаа зүүн хошууны Баянхотын уралдааны талбайд амжилттай зохиогдлоо. Бугат, Ордос, Баяннуур, Шилийн гол, Алшаа нутгийн 500 орчим хүн тэмээнүүдтэйгээ уралдаж, хурд хүч, тэсвэр тэвчээрээ харуулаа.Энэ сарын уралдаанд тэмээний 3000, 5000, 8000 метрийн уралдаан, 15000 метрийн хол зайн бартаат уралдаан, 4x2000 метрийн буухиа уралдаан, мөн нум сум харвах, тэмээ саах зэрэг өвөрмөц уралдаан тэмцээн, ардын зан заншлын арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, жуулчид болон орон нутгийн иргэдэд гайхалтай тэмээн соёлын наадмыг харуулжээ.
Тэмээний супер лигийн уралдаан 2025 оны 12-р сард эхэлснээс хойш, Хятадын олон нутгийн тэмээчдийн сонирхлыг ихэд татаж байна. Алшаа аймгийн Зүүн, Баруун, Эзнээ 3 хошуу хүчээ нэгтгэн, тэмээний аж ахуйг спорт, соёл, аялал жуулчлалын хамт хөгжүүлж, тэмээний өв соёл, уламжлалт ахуйг сурталчлан таниулж, "Хятадын тэмээний нутаг" хэмээгдсэн Алшаа аймгийн нэр алдрыг улам өндөрт өргөж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 10
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313