Хөлөнбуйр хотын эмэгтэйчүүдийн XIV шатрын тэмцээн зохион байгуулагдав

2026 оны 3-р сарын 17 өдөр

Хөлөнбуйр хотын эмэгтэйчүүдийн XIV шатрын тэмцээн 3-р сарын 13-ны өдөр Шинэ барга баруун хошууны төв Алтан-эмээлд амжилттай зохион байгуулагдав.
Хүн төрлөхтөний хамгийн өндөр оюуны ухааны хөлөгт тоглоом хэмээгдсэн дэлхийн шатрын оюуны ухааны спортыг идэвхитэйгээр хөгжүүлж, эмэгтэй тамирчдын ур чадвараа сайжруулах нөхцөлийг хангаж өгөх үүднээс эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг зохион байгууллаа.

Хөлөнбуйр хотын Дэлхийн шатрын нийгэмлэгээс голлон эрхэлж, Шинэ барга баруун хошууны Титэм шатрын клуб, Шинэ барга баруун хошууны Далай сумны засгийн газар, Архашаатын Бүлгэмдэл гацаанаас хамтран зохион байгуулав.
Хөлөнбуйр хотын Дэлхийн шатрын нийгэмлэг, Шинэ барга баруун хошууны Далай сумны засгийн газар, Титэм шатрын клубын тамирчид нээлтийн ёслолын ажиллагаанд оролцов.
Тэмцээнд 28 шилдэг эмэгтэй тамирчин оролцож, Хятад улсын Дэлхийн шатрын нийгэмлэгээс хянан тогтоосон шинэ дүрмийг хэрэгжүүлж, нугалаа бүрийн 20 минут дээр алхам бүр 5 секунт нэмэн таван нугалаагаар явагдуулсан. Нэг өдөр үргэлжилсэн хурц ширүүн тэмцээний ганцаарчилсан төрөлд Хуучин барга хошууны Суниа түрүүлэн, Шинэ барга баруун хошууны Асаруу удаалж, Эвэнки үндэстэний өөртөө засах хошууны Жинис гуравдугаар байр эзлэв. Багийн төрөлд Шинэ барга баруун хошууны баг түрүүлж, Эвэнки үндэстэний өөртөө засах хошууны баг дэдлэн, Хуучин барга хошууны баг гутгаарт оржээ.
Тус удаагийн тэмцээн нь тамирчид туршлага солилцох, оюуны спортыг сурталчлан таниулах хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр орууллаа. 
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 13
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313