Жань Цүнхуа: Бүсгүй, амьдралыг хөдөлмөрөөрөө чимнэ

2026 оны 3-р сарын 16 өдөр


2026 оны 3-р сарын 8-ны өдөр бол 116 Дэлхийн хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн баярын өдөр болно. Энэ сайхан мөчдөө хөдөлмөрөөр амьдралаа чимэж яваа мянга түмэн эмэгтэйчүүдийн нэгэн болох Шинэ барга баруун хошууны мөнгөн дархан Жань Цүнхуаг сурвалжилж билээ.
Жань Цүнхуа 1971 оны 2-р сарын 10-ны өдөр Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошуунд төржээ. Хархан багаасаа хөдөөгийн ажилд гаршсан нэгэн. Сурлага соёлын алтан мөрөөр цуцалтгүй чармайгаад, хэдэн жил дараалан багшийн сургуульд шалгаад орж чадсангүй нь түүнд насан туршид “сурлага соёлын алтан мөрөөр гүйцэд явж чадаагүй” хэмээх бичээсийг бичиж үлдээжээ.
— Нэг удаа аав ээж минь Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуунд багшилж байгаа хоёр нагацынд очихоор болж аав минь: “Миний хүүхэн Хөлөнбуйрт зочилоод ирье” гээд намайг Хөлөнбуйрт дагуулж ирсэн нь миний хувь заяаны их эргэлт байжээ. Бид нар Хөлөнбуйрт хамт ирээд буцах болход, би нагац эмэгдээ хань болхоор Шинэ барга баруун хошуунд үлдсэн юм.
— Тэр үед Шинэ барга баруун хошуунд ажил хайж, хоолон гэрт ч болов үйлчлэгчээр орж ажиллах гээд олдохгүй байлаа. Яг тэр үед манай хадам аав (тэр үед миний мөнгөн дархны мэргэжлийн багш)  залуу шавь элсэж байсан. Манай хадам аав бол орон нутагтаа алдартай мөнгөн дархан, тэгээд би тэр үеэс эхлэн мөнгөн дархны мэргэжлийг сурч эхэлсэн. Тэр  үед нөхөртэйгээ танилцаж, манай нөхөр Хайлардах Монгол үндэстэний багшийн сургуульд Орос хэлний мэргэжлээр сурч байсан болохоор сургуулиа төгсөөд бид хоёр суусан. Шинэ барга баруун хошуун төвд хадам аавын олон шавь нар нь мөнгөн дархан хийж байсан болохоор, бид хоёрт Шинэ барга зүүн хошууны Цагаанд суух байр түрээсэлж өгөөд мөнгөн дархны жижиг лангуутай дэлгүүрээ нээсэн. Тэр үед Цагаан жижигхэн газар болохоор мөнгөн засал хийлгэх хүмүүс  цөөхөн. Хааяа нутгийнхан маань мөнгөн эмээлийнхээ чимэглэлийг задлаад ээмэг, бугуйвч хийлгэдэг байлаа. Бид зөвхөн гар хийцээр амь зууж, гэрийн түрээсэнд ч гүйцэхгүй байлаа. Тэгээд хоёулаа ярилцаж байгаад Шинэ барга баруун хошуундаа буцан ирж, хадам дүү бэртэйгээ нэг лангуу ажиллуулж, хагас жил тэднийд суусан.
“Дээр зууны ерээд оны үеэр мөнгө элбэг дэлбэг биш,  малчид хурим найр хийх үед мөнгөө авчирч мөнгөн аяга, үсний үзүүр, бөгж, бугуйвч хийлгэдэг байлаа. Шинэ барга баруун хошуунд ирээд нэх их удалгүй дэлгүүр эрхлэх байр худалдаж авсан.Байраа авахдаа бас нагацаасаа дөрөв таван түмэн юань зээлж байгаад авсан юм. Байраа засах мөнгөгүй, хоёр жил гадагш түрээсэлж байгаад засах мөнгөө олж өөрийн гэх байрандаа дэлгүүр эрхэлж эхэлсэн. Тэр үеэс эхлэн их хүчтэй болж, хязгааргүй зоригжиж, өдөр бүхэн эртэлж оройлон, бага орлоготой болвол цагаан мөнгө худалдаж авна. Авсан цагаан мөнгөөрөө ээмэг, бөгж хийгээд зарна. Хөдөөнөөс малчид ирээд гардах цагаан мөнгөөрөө миний хийсэн засал чимэглэлийг сольж, хөлсөө өгөөд авдаг. Ингэж явсаар байгаад аж амьдрал маань дээшилж өөрийн гэх суух орон сууцтай болсон. Тухайн үед нэг лангуу мөнгөн эдлэлтэй, цагаан сар болох бүр лангуу доторхи бүх эдлэлүүдээ зарж дуусгачихдаг байлаа. Ийнхүү олон жилийн мэрийлтээр одоо манай дэлгүүрт ороод очвол хараа хужирламаар арваад лангуу мөнгөн эдлэл хэрэгсэлтэй шүү. Одоо нэг бодвол, анх эхлээд мөнгөн дархан сурч байхдаа хадам аав мөнгийг хайлуулаад давтаад бэлтгээд өгчихнө. Хүнд хэцүүгийн бид нар (шавь нар нь) дэмнээд хийгээд өгдөг байсан” гэж тэр ярина.
Яасан түргэн өнгөрөх цаг хугацаа юм бэ. Нэг л мэдхэд гучин жил мөнгөн дархан болж, тэр аж амьдралаа аргацаая гэж байсан бол одоо харин түүний ажил үйлс болж хувирчээ.
Жань Цүнхуа даруухан инээмсэглээд: “Олонхи эмэгтэйчүүд айл гэр болсныхоо дараа айл гэрээ өөд татах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх гээд өглөөний нарыг угтан үдшийн бүрий болтол борви бохисхийлгүй яарна.Тэгж л эгэл бус юм шиг бас эгэл жирийн юм шиг өдөр хоногийг өнгөрөөнө. Гэхдээ эмэгтэй хүн бүхэн амаргүй гэж би боддог” гэж ярьж сууна. Тэр хархан багаасаа тариа тарьж тасралтгүй хөдөлмөрөлдөг байсан бол гэр бүл болсныхоо дараа бас нэг өдөр ч  амраагүй, өөрийн гэх мөнгөн дархныхаа ажил үйлс гээд нэг л мэдхэд гучин жилийг ардаа орхилоо …
“Би нам засагтаа их баярлаж явдаг. Нам засгийн сайнаар улс орон маань тасралтгүй хөгжиж, маш олон мөнгөн эдлэлийн шутгаж хийх хэвтэй болоод гар хийцийг орлуулснаар зоос эргэлдэх нь хурдан болжээ. Гэхдээ би олбогоо цоортол суусан мэргэнээс олныг тойрсон мунхаг дээр гэх үгэнд итгэж явдаг. Хүн хашил гадагшаа явах хэрэгтэй, гадагшаа явахгүй бол хүний тархи хөгжиж чадахгүй. Би одоо болтол бас тийм олон газраар яваагүй байна” гэх харамслаа сурвалжлагчтай хуваалцана.
Жань Цүнхуа олон жилийн турш мөнгөн дархны ажил хийлээ ч гэсэн нэг ч удаа уралдаан тэмцээнд орж үзээгүй,  цаасан дээр нэрээ үлдээж цасан дээр мөрөө үлдээсэн хүн биш. Гэхдээ түүний амьдралдаа гэсэн нэг л зоригоор тэмцсэн нь түм мянган эгэл жирийн бүсгүйчүүдийн дүр зураг юм. Амьдрал өнгө өнгөөр зурагдаж байдаг ч эмэгтэй хүний үр хүүхэд ар гэр гэж тэмүүлэх дүр зураг нь нэг л адилхан юм. Ямарч ажлын байранд байсан ч гэсэн эмэгтэй хүмүүсийн үрээ гэж тэмүүлэх сэтгэлийн тэмүүлэл нэг л адилаар цохилдог юм гэдгийг Жань Цүнхуагийн сурвалжлагаас ухаарлаа .
Эмэгтэй хүн бүхэн, ээж хүн бүхэн агуу их байдаг шүү!ирж буй 116 Дэлхийн хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн баярын өдрийн мэндийг уншигчиддаа дэвшүүлье !
 Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 1
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313