Дөрөө харшуулсан морьтой аялал

2026 оны 3-р сарын 12 өдөр

Дөрөө харшуулсан морьтой аялал
Түмэн олны сэтгэлийн бахархал
—Шинэ барга зүүн хошууны Өвөр-булаг сумны Улааннуур
гацааны анхдугаар удааны “Морин нуруун дээр сэтгэл нэгдэж,  бүлгэмдэлтэй үндэстэн” гол сэдэвт ганган морины шалгаруулалттай морьтон аялалын тухай.

Алдарт дуучин Урнаа, залуу тоглогч Ариун болон Өвөр Монгол орны маань 75-н Улаанмөчирийн зуугаад урлагчдын Төвийн радио телевиз хорооны Улаан морин жилийн Цагаан сарын үдэшлэгт 
“Дөрвөн настай халиун нь дөрөө жиймээр ергүүлнэ
Дөрвөлжлөөд харагдах бараа нь хөө 
Дөтөлсөн амрагийн минь бараа уу даа” хэмээн эгшиглүүлэн дуурсгасан Барга ардын урдын дуу “Дөрвөн настай халиун” нь үзэгч түмний харааг баясгаж сонорыг нь мялаасан билээ.
Дуунд дуулагдаж буй монгол морины жавхаа хийморь, үзэмж төгөлдөр Хөлөнбуйр нутгийнхаа байгалийн өнгө үзэмж, хүн ардын хийморь золбоог бадруулахаар Шинэ барга зүүн хошууны Өвөр-булаг сумны Улааннуур гацаа нь анхдугаар удаагийн “Морин нуруун дээр сэтгэл нэгдэж, бүлгэмдэлтэй үндэстэн” гол сэдэвт ганган морины шалгаруулалттай морьтон аялал 2026 оны 3 сарын 7-ны өдрийн үдээс өмнө есөн цагт зохион байгуулагдав.Тус үйл ажиллагаанд хоёр зуу гаруй хүн зорин ирж, ер гаруй нь морьтон аялалд оролцож, гурван цаг гарам аялаад уяачдын овоонд хүрч Цагаан сарын золголтоо хийж, овоогоо тахив. Энхүү өвөмрмөц үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн малчид, дуучид, урлагчид ая дуугаа өргөн, ганган морьдоо шалгаруулж, урлаг соёл хосолсон утга төгөлдөр арга хэмжээ болж, үдээс хойш дөрвөн цаг хагасад мориндоо мордон эхлэх цэгрүүгээ буцжээ.
“3-р сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан манай гацааны анхдугаар удаагийн морьтон аялал маань маш амжилттай  зохион байгуулагдлаа. Бид морин нурууны дээр сэтгэл нэгдэж, монгол морины жавхаа хийморийг бадруулан, үндэстэний бүлгэмдлийг ахиулахаар зорилгоо болгож, мөн ч нутгийнхаа мөнгөн цаст хаврын өнгө үзэмжийг олноо харуулахын хамт моринд хайртай малчин түмнээ уриалан морьтон аялал зохион байгуулсан юм. 
Тус удаагийн үйл ажиллагаанд далан настай буурлаас долоон настай хүүхэд хүртэл оролцож, 20 километрыг туулж, Шилийнгол аймгийн Зүүн үзэмчин хошуу, Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуу, Шинэ барга зүүн хошууны Ганжуур сум, Хандгай сум, Тарганнуур сум зэрэг газруудаас морьтонгуууд маань ирэн идвэхитэй оролцож, түм бужигнасан сайхан аялал боллоо. Үйл ажиллагааг амжилттай, урагштай байлгахад баталга болгож хунгаралсан цасыг түлхэн зам гаргаж өгсөн Шинэ барга зүүн хошууны Өвөр-булаг сумны Засгийн газар, бүх арга хэмжээнд хүчин дэмжлэг хангасан гацааны Хоёр зөвлөлийн хамт олон, гацааны малчид, арын албанд тусалсан гацааны бүсгүйчүүд болон хамтарч ажилласан ‘Монгол унаган хурд’ гал уяаны хамт олондоо чин сэтгэлийн талархлаа дэвшүүлж байна. Бас аялалд халуун хошуут адуу, хонь, бэлэн мөнгө зэрэг нэмэр хандивласан, цагаан идээ, хоол цай, түлээ түлшийг бэлтгэж өгсөн хүмүүсдээ гүн хүндэтгэлээ дэвшүүлье” гэж тус удаагийн морьтон аяллыг сэдэн зохион байгуулсан Шинэ барга зүүн хошууны Өвөр-булаг сумын Улааннуур гацааны Хоёр зөвлөлийн гишүүн Баяндүүрэн ярилаа.
—400 гаруй хүүхдүүдийг морь унуулж сургасан, 600 гаруй шинэ хос залуусдаа хуримын үйлчилгээ хангаж, олон сайхан морь унаж зураг сүүдэр татаж, морьтой хамаатай ажиллаад арваад жил болж байна. Би энэ жилийн хувьд, Цагаан сарын шинийн нэгэнд Баргын гурван Богд уулын нэг болох Могойтын Богд ууландаа гарч залбиран сүжгээ гүйцэтгэж, байгаль дэлхийгээ баярлуулаад ирсэн билээ.Тэгээд Улааннуур гацааны морьтон аялалын зарыг үзээд ихээр сэтгэл догдлон морьдоо бэлтгэж бүх сэтгэлээрээ оролцжээ. Малчид маань монголоороо гоёж, бүгдээрээ морьдсон. Аялалын явцад замын хажуугаар цас хунгарлаж хучсан хөвч ой хөрст дэлхийн үзэмж гоё байлаа. Улааннуур гацааны залуучуудын зохион байгуулсан морьтон аялал нь манай Хөлөнбуйр хотын хэмжээндээ монгол адууны хөгжилт, зах дэлгүүр, даяаршилд чухал нөлөө үзүүлэх, нэн ялангуяа манай аялал жуулчлалын шинэ дүр төрхөд орон нутгийнхаа онцлогийг өндөр зэрэгт довойлгосон шинэ гарц замыг нээхэд чухал үйлдэл бадруулах болно гэж бодож байна” гэж морьтон аялалд биечлэн оролцсон Бархаа сэтгэгдлээ хуваалцаж билээ.
Тус удаагийн морьтон аялалын ганган морины шалгаруулалтанд тэргүүнд тодорсон ганган морины эзэн : “ Тус удаагийн Улааннуур гацааны морьтон аялалд оролцоод олсон төрөгдөл сэтгэгдэл их байна. Үйл ажиллагаа нь хамарсан хүрээ өргөн, аймаг хошуу алсалсан, олон түмнээрээ оролцсон сайхан үйл ажиллагаа болж өнгөрлөө. Бүлгэмдвэл бүтнэ гэсэн үндэстэний бүлгэмдэл болон эе нэгдлийг улам бодитой харуулж, нэн цаашилан эх байгалийн гоо сайхан үзэмж, дүр төрхөө олны хараанд хүргэжээ. Дал гарсан настайчуудаас долоо наймхан настай хүүхэд хүртэл хэдэн үеийн хүмүүс оролцож, настайчууд нь залуу насаа санагалзаж, залуучууд нь насан туршдын мартагдашгүй нандин өнгөрөлттэй болж, өв соёлоо сайхан уламжлан дэлгэрүүлсэн утга төгөлдөр үйл ажиллагаа болжээ” гэж Хөлөнбуйр хотын Өвөр-булаг сумны Саруул-төв гацааны малчин Ням ярилаа.
Морьтон аялал нь цаст талын нэгэн сайхан үзэмж болж, оролцсон хүмүүс, үзсэн бүхний сонирхлыг татаж, энэ ажиллагаанд би бас оролцох юмсан гэх сэтгэгдлийг гохдоно. Харин энэ аялалд биечилэн оролцсон Шинэ барга зүүн хошууны Өвөр-булаг сумын Улааннуур гацааны залуу малчин Сүлдпүрэвийн сэтгэл ч маш өндөр байж, ийнхүү ярилаа.
— Хархан бага наснаасаа баргын уудам талд төрж өссөн бидэнд авч хэлвэл морь бол бидний дотно хань, амьдралын түшиг болно.Тал нутаг бол бидний өнөдийн минь гэр, тал нутагтаа морьтойгоо чөлөөтөй давхих нь бидний сайн сайхан амьдралын зураглал мөн. Энэ удаа бид хүмүүсийн нүдэнд өртөх гэж мордсон биш. Харин ч үндэстэнийхээ хувцсаа өмсөж, хайртай морио унаж, хамаг борогжуун аргаар уламжлалаа бадруулж, үндэстэний бүлгэмдлийг ахиулах утга агуулгатай ажиллагааг явагдуулж билээ. Харин ч энэ нь цаст талд өнгө нэмэрлэж, хүмүүсийн сонирхлыг татлаа.Гацааны албатангууд бид нарын амар төвшнийг баталж, эмх журамтай байх хэрэгтэй, тал нутгаа хайрлан хамгаалж, малчдын цог жавхаа, хийморь сүлдийг бадруулах хэрэгтэй гэж захижээ. Морин туурай дасал замаараа жигдрэн сандралдалгүйгээр цэвэрлэж өгсөн замаар айзам нэгтэй урагшилж, замын хажуудах байгалийн тансаг үзэмжийг сонирхож, нутаг усаараа бахархаж шагсацгаана. Морин нуруун дээр намирч байгаа нь ганцхан туг далбаа биш, харин бидний үндэстэний бүлгэмдлийг дээдлэх үнэнч сэтгэл болно. Нүдэнд маань харагдах нь зөвхөн тал нутгийн өнгө үзэмж биш, харин хөрш зэргэлдээ айл аймгуудын амь нэгтэй харилцан туслалцах Хятадын үндэстэний сайн сайхан зан суртал болно. Аялалын дунд малчид амьдралын хувиралтаа ярилцаж, нутаг усныхаа өөдлөн мандах гэгээн саруул ирээдүйг ам булаалдан хүүрнэж явлаа.
Морьтон түмнийхээ хийморь сүлдийг бадраасан Шинэ барга зүүн хошууны Өвөр-булаг сумны Улааннуур гацааны анхдугаар удаагийн “Морин нуруун дээр сэтгэл нэгдэж, бүлгэмдэлтэй үндэстэн” гол сэдэвт  ганган морины шалгаруулалттай морьтон аялалын ажиллагаа нь хурсан олныхоо дүүрэн сэтгэлийн баяр бахтал, хамт олны сэтгэл нэгтэй хүчин зүтгэлийн доор амжилт дүүрэн явагдав. Урагш тэмүүлэх морьдын давхиа, өөдлөн мандах малчдын амьдрал, намиран хийсэх улаан туг, нягтрал бүлгэмдлийн өнгөт цэцэг энэ нутгийн хөрсөнд мяралзан харагдана. 
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл,Яргуй 

  • Туяа
  • 0
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313