Өвөр Монголын төлөөлөгчдийн баг 03-р сарын 06-нд нээлттэй бүлгийн үйл ажиллагаа явуулж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн, ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ван Вэйжүн ба Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын дарга Бао Ган Өвөр Монголын хөгжлийн ололт амжилт, “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний талаар танилцуулав.
Ван Вэйжүн Хятадын Коммунист намын XVIII их хурлаас хойш Өвөр Монгол түүхэн амжилтад хүрч, бүхий л ажил үйлс түүхэн өөрчлөлтүүдийг туулсан гэж мэдэгдэв. Өвөр Монгол “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд шинэ, илүү агуу хөгжилд хүрэх итгэлтэй бөгөөд чадвартай байна гэж хэллээ.
Өвөр Монгол “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний зорилтуудыг амжилттай биелүүлэв
Хятадын Коммунист намын XVIII их хурлаас хойш Өвөр Монголын ДНБ нэг их наяд юаниар өсч, 2025 онд 2.67 их наяд юаньд хүрч, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ Хятадад наймдугаарт жагссан байна.
Хятадын Коммунист намын XVIII их хурлаас хойш Өвөр Монголын оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 25,000 юаниар өсч, өнгөрсөн жил 41,900 юаньд хүрсэн ба нэг хүнд ногдох орлогын хэмжээгээрээ Хятадад есдүгээрт жагссан байна.
Амьжиргааны үндсэн баталгааны стандартууд бүх Хятадын дунджаас давсан буюу хүрсэн байна.
Өвөр Монгол "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний зорилтуудыг амжилттай биелүүлж, "15-р таван жилийн төлөвлөгөө"-ний үе шатны хөгжлийн бат бөх суурийг тавьж, орчин үеийн Өвөр Монголыг бүтээн байгуулахад тусалсан юм.
"15-р таван жилийн төлөвлөгөө"-г угтан харах нь
Өвөр Монгол “1571” тоот ажлын хуваарийг тохируулж байна. Ван Вэйжүн:
- "15-р таван жилийн төлөвлөгөө"-ний үе шат бол Хятадын хувьд социалист орчин үеийн хөгжлийг үндсэндээ биелүүлэх, сууриа бэхжүүлэх, цогц хүчин чармайлт гаргах чухал үе шат мөртөө энэ нь Өвөр Монголын чансаатай хөгжил, урагшлах замыг хурдасгах чухал үе шат болох юм гэж хэллээ.
ХКН-ын ХХ сонгуулийн Төв хорооны IV бүгд хурлын дараа ӨМӨЗО-ны Намын Хороо, Засгийн газар Өвөр Монголын хөгжлийн үе шатны онцлог шинж чанарыг сайтар шинжилж, "1571" тоот ажлын хуваарын тохируулт гэж нэгтгэн дүгнэж, ирэх хугацааны ажлын төлөвлөгөөг боловсруулсан. Өвөр Монгол "15-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд шинэ, илүү агуу хөгжилд хүрэх бүрэн итгэл чадвартай байгаа юм.
Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ Хятадад наймдугаарт жагссан
Өвөр Монголын "14-р таван жилийн төлөвлөгөө" гайхалтай үр дүнд хүрлээ
Бао Ган:
- “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монголын эдийн засгийн нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны сүүлээр 2.67 их наяд юаньд хүрч, Хятадад 20-р байранд оржээ. Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ Хятадад наймдугаарт жагссаны дээр нэг хүнд ногдох орлогын хэмжээгээрээ Хятадад есдүгээрт жагссан ба нийтийн төсвийн орлого 200 тэрбум юаниас 300 тэрбум юань болж өссөн байна гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл
DORNODMEDIA.MN