Манжуур болон Забайкальскийн хоорондох зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээ сэргэлээ

2026 оны 3-р сарын 10 өдөр

Зургаан жил зогссон Манжуур болон Забайкальскийн хоорондох 353/354 дугаартай олон улсын зорчигч тээврийн галт тэрэг өчигдөр буюу 3-р сарын 8-нд дахин үйл ажиллагаагаа эхлүүлэв. Уг галт тэрэг долоо хоногт хоёр удаа, 9.8 км зайтай, нэг чиглэлд 25 минут аялах юм байна. Сүйфэньхэ-Гродеково шугамын хамт Хятад-Оросын хил дагуу зорчигч тээврийн томоохон коридорыг бүрдүүлж, хил дамнасан аяллын уян хатан байдлыг ихээр сайжруулах болно.
Үүний зэрэгцээ, төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээснээр Хятад, Оросын хил дамнасан аялал жуулчлал, худалдааны хамтын ажиллагаанд шинэ боломжууд бий болж, Хятад-Оросын хил дамнасан аялал жуулчлалын зах зээлийг цаашид хөгжүүлнэ.
Хятад, Орос, Монголын уулзвар дээр байрладаг Манжуур боомт нь Евразийн төмөр замын чухал төв бөгөөд Хятад-Оросын худалдааны хуурай замын тээврийн 65 гаруй хувийг бүрдүүлж байна.

Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 8
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313