Хамтын ажиллагаа, солилцоог шинэ түвшинд хүргэнэ

2026 оны 3-р сарын 6 өдөр


Шинэ аянаа амжилт дүүрэн эхлүүлж, нээлттэй байдлаа үргэлжлүүлсээр байна.Хуучин он улиран одож, шинэ оны шинэ ахиц дэвшлийн төлөвлөгөөний тухай хүн бүхэн төсөөлж тэсэн ядан хүлээж байна. Өвөр Монгол орон нь ӨЗО-ны Намын хорооны "1571" ажлын хуваарилалтын тойронд Хятадын умард зүгт нээлттэй чухал гүүрэн гарц болох стратегийн байр суурийг тогтоох, дэлхийд илүү нээлттэй байдлаа үргэлжлүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааны замаар хамтдаа хөгжин, нээлттэй хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичиглэж байна.Хятад улсын умард хэсгийн хил хязгаарын бүс нутаг болсны хувьд Өвөр Монгол орон Орос, Монгол Улстай газарзүйн хувьд хил залгаа, хүн ард нь ойр дотно, соёлын харилцаатай зэрэг өвөрмөц давуу талтай байж, гадаадад нээлттэй 20 хилийн боомттой бөгөөд гайхалтай амжилтуудыг гаргасан. 2025 онд Өвөр Монгол орны импорт, экспортын нийт хэмжээ 220 тэрбум 600 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.4 хувиар өсөж, улсын дундаж өсөлтөөс 2.6 хувиар өндөр байна. Өвөр Монгол орны хилийн боомтуудаар өнгөрч буй ачаа тээвэрлэлтийн хэмжээ 132 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.45 хувиар нэмэгдэн, гурван жил дараалан хуурай замын хилийн боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая тонн давж, улсдаа нэгдүгээрт бичигдэж байна. Хятадын аж үйлдвэр шилжүүлэх хурал, Хятадын ногоон тооцооллын эрчим хүчний хурал зэрэг үйл ажиллагаа нь гадаадаас 600 тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг бий болгов.Өөртөө Засах Орны 2026 оны “Хоёр чуулган”-аар "Умард зүгт нээлттэй", "Бүс нутгийн хамтын ажиллагаа", “Хамтран ажиллаж хамтдаа ялах” зэрэг ярианууд нь төлөөлөгчдийн дунд ширүүн яригдав.
Хил хязгаар орны нээлттэй байдлыг идэвхжүүлнэ
Цагаан сар дөхөж байгаа энэ үед олон улсын авто тээврийн ТIR логотой ачааны машин Ордос хотын иж бүрэн баталгаат бүсээс аажуухан хөдөллөө. Тус тээврийн хэрэгсэл Манжуурын авто замын боомтоор гарч Орос руу чиглэн явна.
Өвөр Монгол орон өнгөрсөн нэг жилийн хугацаанд умард зүгт нээлттэй байдлыг чансаатай хөгжлийн чухал хөдөлгүүр хэмээн үзэж, "Зам шугам саадгүй, сайн платформтой, арилжаа худалдаа хөгжөөнтэй, гүнзгий хамтын ажиллагаагаатай" гэсэн зорилгын дагуу ажиллаж, бэрхшээл бүхнийг даван туулж, урт хугацааны амжилтад хүрч, Хятад улсын умард зүгт нээлттэй байх чухал гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг дэмжив.
Засгийн газрын ажлын тайланд Манжуур, Эрээн хот, Ганцмод, Цэхээ, Мандал зэрэг хилийн боомтуудыг шинэчлэх гол төслүүдийг хэрэгжүүлэхийг санал болгож, Хятад, Монголын Эрээнхот-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, Манжуурын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Мандал болон Ганцмод боомтын худалдааны бүсүүдийг барьж дуусган ажиллуулж, Хөх хот, Ордос, Манжуур гэсэн гурван иж бүрэн баталгаатай бүсийн бүтээн байгуулалтыг чанартай сайжруулна гэж дурдав.
Хилийн боомт бол нээлттэй хаалга бөгөөд дотоод болон гадаадыг холбосон зангилаа юм. Өвөр Монгол орон Хятадын умард зүгт нээлттэй хилийн бүс нутгийн хувьд “гүүрэн гарц” байгуулах зорилтын дагуу ажиллаж, платформ бүтээн байгуулж, механизм шинэчлэх, эдийн засаг худалдааны үйл ажиллагаа зохион байгуулах, гадаад хамтын ажиллагаа, солилцооны шинэ дэвшилийг байгуулах зэрэг олон талд хүчин чармайлт гаргаж байна. УТЗЗ-ийн Өвөр Монголын Өөртөө Засах Орны гишүүн, Өөртөө Засах Орны Худалдааны газрын орлогч дарга Хү Инфэн:
- Үзэсгэлэн худалдаа нь бараа бүтээгдхүүний худалдаанаас үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, техникийн солилцоо хийх болж өргөжин, “Онлайн болон офлайг хослуулах, хил хязгаар ба дотор газрын холболт"-ын нээлттэй тээвэрлэгчийн сүлжээг бий болгов. Үүний зэрэгцээ бид олон улсын ложистик, импорт, экспортын боловсруулалт зэрэг үйлдвэрүүдийг байрлуулан, хилийн боомтын эдийн засгийг чансаатай хөгжүүлж байна. Бид механизмын шинэчлэл, бодлогын баталгааг сайжруулах тал дээр үргэлжлүүлэн ажиллаж, эрчим хүч, химийн аж үйлдвэр, экологи, байгаль орчныг хамгаалах гэх зэрэг салбарт үйлдвэрлэлийн гинжин холбоог бий болгож, гадаадын хөрөнгө оруулалтын бүртгэл, гаалийн бүрдүүлэлт зэрэг үйлчилгээг оновчтой болгож, аж ахуйн нэгжүүдийг "гадаадад гарах", "гадаадаас оруулах" -ыг дэмжиж байна. "Өвөр Монголын бизнесийн торгоны замын аялал"-ын гадаадад хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагааг үргэлжлүүлж, зах зээлийн нөөцтэй үнэн зөв холбогдож, компаниудыг зохион байгуулан олон улсын үзэсгэлэнд оролцуулж, шинэ эрчим хүч, сүү ба сүүн бүтээгдэхүүн, био эм, газрын ховор элемент гэх зэрэг салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих тусгай арга хэмжээ зохион байгуулж, дэлхийн чанартай нөөцийг Өвөр Монголд татан авчирна гэж хэлэв.
Засгийн газрын ажлын тайланд Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Эрээн хотын авто замын боомт дахь ачаа тээврийн хоёрдугаар шугам зэрэг тээврийн гол дэд бүтцийн бүтээн байгуулалтыг зохицуулж дэмжинэ гэж дурдав.
Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Баяннуур хотын Тээврийн хөрөнгө оруулалт (групп) ХХК-ийн Намын хорооны нарийн бичгийн дарга, захирал Лихуа:
- "Тээврийн хүчирхэг улс"-ыг бүтээн байгуулах туршилтын цэг болон Ганцмодын хуурай замын хилийн боомтын үндэсний ложистикийн төвийг барих боломжийг ашиглаж, хилийн боомт ба нөөцийн давуу тал дээр тулгуурлан, "Зам, цахилгаан, тээврийн хэрэгсэл, талбай, тээвэр"-ийг нэгтгэн, олон улсын ногоон ложистик, тээврийн системийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ гэж хэллээ. Хамтын хөгжлийн шинэ тогтолцоог бий болгоно
2025 оны 11-р сарын 03-ны өдөр Өөртөө Засах Орны нам засгийн төлөөлөгчид Бээжин хотод очиж, Бээжин, Өвөр Монголын хамтын ажиллагааг зохицуулж, судлан, шалгаж, Бээжин, Өвөр Монголын хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд ач холбогдол үзүүллээ.
Нээлттэй байдал нь зөвхөн гадаадад биш, харин дотооддоо ч харилцаа холбоогоо бэхжүүлэх хэрэгтэй. Өвөр Монгол орон гурван умардыг холбосон, найман мужтай хил залгаа, үндэсний эрчим хүч, стратегийн нөөцийн чухал бааз юм. Мөн Хятадын умард хэсгийн экологийн аюулгүй байдлын чухал халхавч бөгөөд зүүн хойдын хөгжлийн чухал хэсэг байж, улсын дотоодын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, бүс нутгийн хөгжлийн тэнцвэргүй байдлыг арилгаж, хөгжлийн дутагдлыг нөхөж байна. Мөн үндэсний стратегид үйлчилж, чансаатай хөгжилд хүрэх нь зайлшгүй сонголт юм.
Засгийн газрын ажлын тайланд зорилтот хэлбэрээр хөрөнгө оруулалтыг татна. Бээжин-Тяньжин-Хэбэй, Хөх мөрний гурвалжин хойг, Гуандүн-Хонкон-Макаогийн их булангийн бүс, зүүн хойдын гурван муж, Чэндү, Чүнчин зэрэг бүс нутагтай солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Хятадын үйлдвэр худалдааны холбооны нэр хүндтэй аж ахуйн нэгжүүдээр Өвөр Монголын чансаатай хөгжлийг дэмжих арга хэмжээг зохион байгуулна. Орон нутгийн засаг захиргааны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор урамшуулах, хориглох зүйлийн жагсаалтыг хэрэгжүүлж, төслүүдийг үнэн зөв нэвтрүүлэх, гэрээт төслүүдийг хэрэгжүүлэх, өөрчлөх, баригдаж буй төслүүдийг дуусгаж ашиглалтад оруулахад анхаарал хандуулах хэрэгтэй гэж дурдав.
УТЗЗ-ийн Өөртөө Засах Орны гишүүн, Өвөр Монголын шинэ эрин эдийн засгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн дарга Ли Жяньюй:
- 2026 он бол "15-р таван жил"-ийн эхний жил, Өвөр Монгол орон нь умард зүгт нээлттэй чухал гүүрэн гарцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж байна. Үүний зэрэгцээ Гуандүн, Хонконг, Макаогийн их булангийн бүстэй гүнзгий хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь бүх талаар нээлттэй асуудлыг шийдвэрлэх алхам юм. Одоогийн байдлаар Хятадын дотоодын бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих эхний алхам бол хамтын ажиллагааны платформ, механизм, хөрөнгө оруулалтыг татах тогтмол платформуудыг бий болгох, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны загваруудыг шинэчлэх. Хоёрдугаарт, бид шинжлэх ухаан, технологийн инновацын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, гол салбаруудад хамтран судалгаа хийж, инновацын тавцан, судалгаа, хөгжлийн баазыг хамтран байгуулна. Мөн хөдөө аж ахуй, мал аж ахуй, үйлдвэрлэл, монгол анагаах ухаан, соёл зэрэг салбарт анхаарлаа хандуулж, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг дэмжин, өвөрмөц хангамжийн сүлжээг бий болгож, хамтын ажиллагааны загваруудыг шинэчлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ Өвөр Монголын баруун хэсэг, зүүн хэсэг, Хөх хот, Бугат, Ордос гэсэн дөрвөн гол бүс нутгийн хоорондын хамтын ажиллагааг дэмжиж, аж үйлдвэрийн сүлжээг холбон, аж үйлдвэрийн шилжилтийг хийж, хамтын ажиллагааны гол бүсүүдийг бий болгох ёстой гэж хэлэв.
Хянган аймгийн бүс нутгуудын цагаан будаа боловсруулах үйлдвэрүүдэд будааны шинэ соргог үнэр ханхалж, хүргэлтийн ачааны машинууд жигдрэн оочерлож, Хянган аймгийн цагаан будааны борлуулалт маш сайн байлаа.
-"Компани + хоршоо + бааз + тариаланчид + захиалга" хэмээх механизмын дагуу бид 1333 га талбайд стандартчилагдсан цагаан будаа тариалах бааз байгуулсан. Бид борлуулалтын сувгуудыг байгуулахыг брэндийнхээ хөгжлийн гол хэсэг гэж үзэж, онлайн болон офлайн боруулалтыг хослуулсан юм. Бээжин-Өвөр Монголын тусламжийн хөтөлбөрийн дагуу бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлснээр "Хянган аймгийн цагаан будаа"-г мянга мянган өрхөд хүргэсэн. Дараа нь бид бүх талын нөөцийг нэгтгэн, "стандарт + гэрчилгээ + брэнд" загварын дагуу, бааз, бордоо, тариалалт, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтыг чанд хянаж, өөрсдийн брэндийг бий болгон илүү их үр ашгийг бий болгоно гэж Ардын төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Хянган аймгийн Залайд хошууны Инь Жү цагаан будааны тусгай хоршооны дарга Пү Жэнькүй хэлэв.
Хамтын хүчин чармайлт илүү их боломжийг бий болгодог. Шинэ онд Өвөр Монгол илүү нээлттэй, илүү бодитой арга хэмжээ авч, нээлттэй байдал болон бүс нутгийн хамтын ажиллагааг тууштай дэмжин, нээлттэй эдийн засгийн чансаатай хөгжлийн аялалд шинэ хуудас бичиглэх болно.
Эх сурвалж: http://www.solongonews.mn Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн  Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 7
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313