Хөлөнбуйрт хаврын урь айлчилж, хайлан урсах цас мөснөөс амь амьжирал бялхаж умардын өвөрмөц романтик үзэгдлийг нууна. Цаст талд нарны мөнгөн туяанд гялалзаж, Мэргэл голын мөс мэлмэлзэнэ. Модны мөчир дээрхи цан хүүрэг, нарс модны шинэхэн үнэр, хөрсний анхилуун үнэр хамаг бүхнийг сэрээж амилуулна.
Эргүнагийн намгархаг газрын дүн өвөлдөө хөлддөггүй гол горхины хоржигноон, уяран урсах мөстэй эгшиг дуу хөглөж, Хун галуу, Улаан нугас нутагдаа ирж, Далайнуурын эрэг дээр өд сөдөө самнаж, нам гүмхэн тал нутагт маань хаврын намуухан салхи, цэвэрхэн, чийглэг, амьсгалыг цээж тэнийтэл амьсгалуулна. Ажилсаг малчид хашаа хороогоо цэвэрлэж, адуу малын хөлийн чимээ цасанд дарагдаж, монгол гэрийн яндангаас гарах утаа үүрийн манантай нийлэн тал нутагдах хаврын эхлэл дууны оршилыг сэрээв.
Улаан бургасны цайвар улаан нахиа сэрүүхэн салхинд туяалзана. Төд удалгүй Их хянган давааны эхний цэцэг нүдэлж, цасан дунд дэлгэрч эхэлнэ. Хөлөнбуйрт хавар саатлаа.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN