Хятад улсад хатаасан өрөмтэй чихэрлэг долоогоно олны таашаалд хүрэв

2026 оны 3-р сарын 2 өдөр

Ойрын үед Хятадын зах зээлд хатаасан өрөмтэй чихэрлэг долоогоно олны таашаалд их хүрч байна. Бээжин, Шанхай, Ханжөү, Хөххот зэрэг хотуудын борлуулалтын цонхны өмнө хаа сайгүй урт дараалал харагдаж байгаа бөгөөд хатаасан өрөмтэй чихэрлэг долоогонын шорлог авахын тулд нэг цаг хүлээхэд бэлэн байх нь залуусын хувьд хэвийн үзэгдэл болсон байна."2025 оны Хятадын хоолны салбарын жилийн тайлан"-д Хятадын хэрэглээ материаллаг сэтгэл ханамжаас оюун санааны таашаал, соёлын өвөрмөц байдал, гүнзгий туршлага руу шилжиж, "соёлын хоол хүнс" нь хэрэглээний туршлагын гол хэсэг болж байгааг онцолсон байв.
Харин хатаасан өрөмтэй чихэрлэг долоогоно алдартай болсон нь санамсаргүй зүйл огт биш юм. Чихэртэй долоогоно нь Хятадын уламжлалт зуушны төлөөлөл бөгөөд олон үеийн Хятадын иргэдийн бага насны дурсамжийг хадгалж байдаг. Хатаасан өрөм бол Монгол үндэстний сонгодог сүүн бүтээгдэхүүн. Энэ хоёр уламжлалт идээний зүйлст эрүүл мэндийн зарчимд нийцсэн өндөр уураг, бага өөх тостой тараг нэмснээр амтат шинэ идээ болох хатаасан өрөмтэй чихэрлэг долоогоно бий болж олны таашаалд хүрсэн байна.
Онлайн түгээлтийн хүч нь хатаасан өрөмтэй чихэрлэг долоогонын алдартай байдлын бас нэг шалтгаан юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэрэглэгчид гэрийн хийсэн жор болон идэх шинэлэг аргуудыг идэвхтэй хуваалцаж, амтат хоол зуушаар амьдралын баяраа тусгадаг. Үүний зэрэгцээ  хатаасан өрөмний борлуулалт ч огцом сайжирсан байна.
Үүний зэрэгцээ Хятадын зуушны үйлдвэрлэл гүнзгий өөрчлөлтөд орж байна. Холбогдох судалгааны тайланд дурдсанаар, зуушны салбар өргөн хүрээтэй өсөлтөөс эрүүл мэнд, үйл ажиллагаанд чиглэсэн эрчимтэй хөгжил рүү шилжиж, хэрэглэгчдийн эрэлт өмнөх их хэмжээний бүтээгдэхүүн, боломжийн үнэтэйгээс чансаа болон амтыг хөөцөлдөх болжээ.
Хятадын хэрэглээний зах зээл асар их боломжтой. Хэрэглэгчидтэй ойртож, тэдний хэрэгцээг зөв ойлгож, хүлээлтэд нь идэвхтэй хариу үйлдэл үзүүлснээр зах зээлийн нэн өргөн орон зайг хайж чадна.  Инновацын тусламжтайгаар соёлын үнэ цэнийг идэвхжүүлж, түр зуурын зах зээлийн урам зоригийг урт хугацааны хөгжлийн эрч хүч болгон хувиргаж, хэрэглээний зах зээлийн дотоод хөдөлгөгч хүчийг илүү сайн гаргаж чадна.
Эх сурвалж: http://www.solongonews.mn
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 7
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313