Морь жилд зориулсан морины хэлбэртэй сүүн хурууд хагас сарын дотор 200 гаруй борлуулагджээ
ӨМӨЗО-ны Шилийн хотын Баруун үзэмчин хошууны Баянхуа балгасын Тансаг гацааны малчин Оюунхуар морь жилд зориулсан сүүний хурууд нь хагас сарын хугацаанд 200 гаруй захиалга авсан байна.
Бага наснаасаа ээжийгээ дагаж сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулж эхэлснээрээ 2018 онд Баянхуад Хөрөнгө саалийн дэлгүүрээ эрхэлжээ.
Оюунхуар “Манай дэлгүүр өдөрт 250кг - 300 кг сүүгээр 10 гаруй сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулдаг” гэж ярилаа.
Тэрээр сүүлийн жилүүдэд сүү сүүн бүтээгдэхүүний олон сургалтад хамрагдаж, олон шинэ бүтээгдэхүүн боловсруулсан.
Цагаан сарын үеэр үйлчлүүлэгчдийн шаардлагаар олон шинэ бүтээгдэхүүнээрээ үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд хүргэсэн.
Морь жилд зориулсан морины хэлбэртэй сүүн бүтээгдэхүүнүүд нь хаа сайгүй олон худалдан авагчтай болж орлого нь өндөр болжээ.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN