Морин жилийн хаврын баяр ойртож байгаатай холбогдуулан гадаадын өндөр албан тушаалтнууд Хятадын ард түмэнд баярын мэндчилгээ, сайны ерөөлөө дэвшүүлж байна.
Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Суртал ухуулгын сайд Хампан Пьявонг: Хятадын ард түмэн үндэсний бүтээн байгуулалт, хөгжлийн агуу үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе гэжээ.
Оросын Төрийн Думын нэгдүгээр орлогч дарга, Орос-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Иван Мельников: Хятадын уламжлалд морь нь эрч хүч, сүр жавхаа, тэсвэр тэвчээр, итгэл найдварыг илэрхийлдэг. Морин жилд Орос-Хятадын харилцаа эдгээр шинж чанартай байх болно гэж найдаж байна. Бид хамтдаа итгэлтэй урагшилж, харилцан итгэлцлийг бэхжүүлэн, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтын ажиллагааны үр шимийг нэмэгдүүлэхийн төлөө хичээн зүтгэх ёстой. Энэ зорилгодоо хүрнэ гэдэгт би итгэж байна гэжээ.
Лесотогийн Мэдээлэл, харилцаа холбоо, шинжлэх ухаан, инновацийн сайд Нтхати Муросси: Хятад улс эдийн засгийн хөгжил, дижитал шилжилт, технологийн инновацийн чиглэлээр асар их ахиц дэвшил гаргасан. Хятадын ард түмэнд ерөөл дэвшүүлэн, улам их хайр, энх тайван, эв нэгдэл, хөгжил цэцэглэлттэй байхыг хүсэн ерөөе гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

DORNODMEDIA.MN