Орон нутгийн цагаар 2-р сарын 10-нд Женев дэх НҮБ-ын төлөөлөгчийн газар болох Үндэстнүүдийн Ордонд хаврын баярын хүлээн авалт боллоо. Баярын уур амьсгал дунд Англи, Испани, Франц, Араб, Орос хэл дээр ХТРТ-ийн хаврын баярын гала арга хэмжээний сурталчилгааны видеог Үндэстнүүдийн Ордонд анх удаа нэгэн зэрэг үзүүлсэн нь уг арга хэмжээний хамгийн их хүлээлттэй үйл явдлуудын нэг болжээ. Женев дэх НҮБ-ын салбар болон Швейцарийн бусад олон улсын байгууллагуудын дэргэдэх Хятадын байнгын төлөөлөгч Жя Гүйдэ, ДХБ-д суугаа Элчин сайд Ли Юнже, Зэвсэг хураах асуудал эрхэлсэн Элчин сайд Шэнь Жянь, Женев дэх НҮБ-ын салбарын Ерөнхий захирал Татьяна Валовая, мөн улс орнуудын байнгын төлөөлөгчид болон олон улсын байгууллагуудын тэргүүнүүд зэрэг ойролцоогоор 600 хүн уг арга хэмжээнд оролцов.
Эх сурвалж: https: // mongol.cri.cn , Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN